Хэрэв та к-поп айдол болохыг хүсдэг бол эдгээр зүйлсийг даван туулах шаардлагтай

Хэрэв та к-поп айдол болохыг хүсдэг бол эдгээр зүйлсийг даван туулах шаардлагтай. Энэ нь сонсогдож байгаа шигээ амархан биш бөгөөд мөн тэдний амжилтын нууц юм.

1.Шалгаруулалт

К-Поп одод бэлтгэгдэхийн тулд эхлээд сонгон шалгаруулалтанд оролцдог. Тэд шалгаруулалтанд оролцохдоо өөрийн хийж чадах бүх зүйлээ хамгийн сайнаараа үзүүлдэг. Тэдний үзүүлбэр шүүгчдэд таалагдвал тэд од болоход нэг алхам ойртлоо гэсэн үг.

2.Тэсвэр , тэвчээр

Тэд амжилттай дэбют хийхийн тулд өөрт тохиолдсон саад бартаа бүрийг давж , гэр бүлээсээ хол байх хэрэг гардаг.

3.Бэлтгэл

Бэлтгэгчид хоногийн 24 цагийн дор хаяж 20 цаг нь дуу болон бүжгийн бэлтгэлтэй байдаг. Тэднийг багадаа сард нэг удаа гэртээ харихийг зөвшөөрдөг. Бэлтгэл хийж байх үед бэртэл гэмтэл авж болох тул маш болгоомжтой байхыг анхааруулдаг.

4.Хэлний мэдлэг

Тэд дэлхийд нэрээ гаргахын тулд маш олон хэлтэй байх хэрэгтэй. Ингэснээр тэд олон хэл дээр цомгоо гаргаж , гадаад фэнүүдтэйгээ харилцахад илүү амар болдог.

5.1Дэбют

Ихэнх хамтлагийн хувьд дэбют дуу нь амжилтанд хүрэхэд нь гол нөлөө үзүүлсэн байдаг. Дэбют дуу нь хүчтэй рок , диско хэмнэлтэй байвал илүү олон хүн сонсож , хандалт ихтэй байдаг.

5.2Гадаад төрх

Дэбют дууны гадаад төрх их чухал. Хувцаслалт , үс засалт , клипны өнгөний зохицол гээд… Ихэнх айдолууд 13-22 насныхан байдаг гэсэн судалгаа гарсан байдаг. Эмэгтэй хамтлагийн хувьд тэдний биеийг тодотгосон боловч , хэтэрхий ил задгай хувцаслахгүй байвал сайн.

6.1.Ур чадвар

Эмэгтэй хамтлагийн дуучдын хувьд маш нарийхан уянгалаг хоолотой байдаг. Жишээлбэл: Blackpink хамтлагийн дуучин Rose , T-Ara хамтлагийн дуучин Hyomin , соло дуучин IU нарыг нэрлэж болох юм. Эрэгтэй хамтлагийн дуучдын хувьд хүчтэй , хоолойны цар хүрээ сайтай дуучид байдаг. Жишээлбэл: Bts хамтлагийн дуучин Jimin , Exo хамтлагийн дуучин D.O нарыг нэрлэж болно.

6.2Рэп

Зарим айдолуудын хувьд маш хурдан үглэдгээрээ олонд танигдсан байдаг. Жишээлбэл: 2ne1 хамтлагийн дуучин CL ,Blackpink хамтлагийн дуучин Jennie ,BTS хамтлагийн дуучин Namjoon(RM) , Exo хамтлагийн дуучин Chanyeol нар юм.

6.3Бүжгийн чадвар

Айдолуудын хувьд бүжиглэж чаддаггүй дуучин гэж бараг байдаггүй.Олон нийтэд бүжгийн машин гэж нэрлэгдэх болсон бүжигчид:
BTS хамтлагийн гол бүжигчин J-HOPE , EXO хамтлагийн гол бүжигчин KAI , BLACKPINK хамтлагийн гол бүжигчин LISA , RED VELVET хамтлагийн SEULGI ,TWICE хамтлагийн гол бүжигчин MOMO нар юм.

7.Visual

Тэдний бас нэг нэр хүндэд нь нөлөөлдөг зүйл бол тэд маш царайлаг. Бүгд өхөөрдөм гэх нүүрний хувиралтай байдаг. Жишээ нь: BTS хамтлагийн дуучин V , BLACKPINK хамтлагийн дуучин JISOO , соло дуучин SUZY , IU , RAIN нарыг нэрлэж болно.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Back to top button