Penthouse 3-р бүлгийн зураг авалт маргаашнаас эхэлнэ

2020 онд таныг хамгийн их бухимдуулсан зүйл юу байв? Цаг үе, нийгмийн асуудлуудыг эс тооцвол “Penthouse” (2020) цуврал олны хараанд их байсан тийм үү?

Penthouse 3-р бүлгийн зураг авалт 4 сарын 27 буюу маргаашнаас эхэлнэ гэж мэдэгдлээ.

НЭГДҮГЭЭР БҮЛГИЙН ДЭЭД АМЖИЛТ

Нэгдүгээр сарын 5-нд тус цувралын эхний бүлгийн төгсгөлийн анги үзэгчдийн хүртээл болсон нь Өмнөд Солонгосын кабелийн телевизүүдийн дунд хамгийн өндөр үзүүлэлтэд хүрсэн юм. Тодруулбал, орон даяар 28.8 хувь, нийслэл Сөүл хотод 30.5 хувийн үзэлтээр тэргүүн эгнээнд бичигдэж “The World of the Married” (2020) цувралын амжилтыг эвджээ.

ОНЦГОЙ CAMEO ДҮРҮҮД

Та цувралын эхний хоёр ангиас тун сонирхолтой зочин дүрүүдийг харах болно.

Жүжигчин Lee Sang Woo

Цувралын хоёрдугаар ангиас та гол дүрийн жүжигчин Kim So Yeon-ы бодит амьдрал дээрх нөхөр, жүжигчин Lee Sang Woo-г сэтгүүлчийн дүрээр харах болно. Үзэгчдийн хувьд ч сонирхолтой байна байх” хэмээн ярьжээ. Тэд 2017 онд гэрлэсэн юм.

Жүжигчин Choi Sung Hee

“SM” энтертайнментаас 1997 онд S.E.S нэртэй охидын хамтлагийг гаргаж байсан. Тэгвэл Bada нэрээрээ фэнүүддээ танил болсон дуучин Choi Sung Hee цувралын хоёрдугаар ангид зочин жүжигчнээр оролцжээ. Oh Yoon Hee-гийн дүрийг бүтээсэн жүжигчин Eugene ч мөн адил “S.E.S” хамтлагийн гишүүн байсан ба тэд маш сайн найзууд юм.

ИХРҮҮДИЙН ЭЭЖ ХЭН БАЙВ?

Хэрэв та нэгдүгээр бүлгийг анхааралтай үзсэн бол ихрүүд болох Joo Seok Hoon, Joo Seok Kyung-ы төрсөн ээж зүүн далан дээрээ эрвээхэйн шивээстэй гэдгийг мэдсэн байх. Тэгвэл энэ тухай “Penthouse: Нууц өрөө” тусгай нэвтрүүлгийн үеэр Joo Dan Tae-гийн дүрийг бүтээсэн жүжигчин Uhm Ki Joon “Ихрүүдийн нэг насны төрсөн өдрийн зургийг авахуулж дууссаны дараа л хамт байсан эмэгтэйг ихрүүдийн ээжийн дүр гэдгийг мэдсэн” хэмээн ярьжээ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Back to top button