Netflix-ийн к-драма болон энгийн к-драмийн ялгаа

Хэрэв та 2000-аад оны дундуур к-драма-ийн анхны давалгаанаас хойш K-драма үзэж байгаа бол (бид Full House, Endless Love цуврал, үүнтэй төстэй зүйлийг ярьж байна!) Нетфликсийн Жусоны үеийн зoмби драма нь хэр ондоо байгааг харж болно.

Kim Eun-Hee(Kingdom-ийн зохиолч) нь Netflix Original K драма дээр ажиллахдаа Солонгосын кабелийн телевизээр гардаг ердийн цуврал кинонуудтай харьцуулахад асар их ялгаа байгааг хэлж байсан.

Тодруулж хэлэхэд Netflix-ийн цуврал нь зөвхөн Netflix компанид зориулж бүтээсэн бөгөөд бусад сувгаар гарахгүй. Энэ нь TvN-ээр цацагдсан Crash Landing on You шиг, Netflix нь дэлхийн хэмжээнд гарах эрхийг баталгаажуулсантай адил биш юм. Өөрөөр хэлбэл CLOY цувралын эхэнд netlix-ийн лого гардаг нь зөвхөн дэлхийн хэмжээнд цувралыг хүргэх гэрээний үндсэн дээр лого гардагаас netflix уг цувралыг бүтээхэд оролцоогүй гэсэн үг юм.

Eun-Hee өмнө нь 2016 онд TvN телевизийн топ рейтингтэй шоу нэвтрүүлгийг бүтээж байсан тул шагналт жүжгийн зохиолч нь Netflix-ээр өөрийн цувралаа гүйцэтгүйлэх эрхийг авсан юм.

Олон нийтийн мэдээллийн хэрэгсэл нь үзэгчидэд санал бодлоо илэрхийлэхэд хялбар болгодог тул энэ нь зохиолчийн шийдвэр, зохиомж, дүрийн хөгжил, ерөнхий түүх зэрэгт нөлөөлж болзошгүй юм.

Тэр ч бүү хэл, олон нийтийн сүлжээ нь шоу нэвтрүүлгийг байнга шүүмжилж байдаг тул бүтээгчдийн эх хувилбараас өөрөөр зөвхөн үзэгчидийн хүссэн төгсгөлийг л бий болгоход ч хүргэдэг. Гэхдээ Kingdom цувралын зохиолын тухайд Eun-Hee хоёрдугаар улирлыг аль хэдийнээ эхний улирлынхаа үеэр бичсэн гэдгээ илчилсэн юм.

Eun-Hee хэлэхдээ Netflix нь ямар нэгэн хязгаарлалтгүй байдаг. Найруулагч, зохиолчдод анх төсөөлж байснаа буулт хийхгүйгээр чөлөөтэй илэрхийлэх эрх чөлөө олгодог. “Мэдээжийн хэрэг үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөө ч бий. Жишээлбэл, тoлгoйг тacлax гэх мэт зүйлийг хэзээ ч ТВ-ээр гаргаж чадахгүй. Солонгост чи мэднэ дээ … зүгээр л иртэй зүйл барьсан байсан ч гэсэн үүнийг бүдгэрүүлэх хэрэгтэй. Тиймээс энэ нь маш том ялгаа байсан “гэж тэр нэмж хэлэв.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Back to top button