Алдартай К-драмийн зураг авалт хийгдсэн их сургуулиуд

Солонгос улсад үзэсгэлэнтэйгээрээ олны дунд алдаршсан их сургуулиуд цөөнгүй бий. Тэдгээр их сургуулиуд дээр ямар Кдрама-ын зураг авалт хийгдэж байсан талаарх мэдээллийг хүргэж байна.

Ёнсэй их сургууль – Yonsei University Sinchon Campus

ЁНСЭЙ ИХ СУРГУУЛЬ НЬ ТЭРГҮҮН ЭГНЭЭНД ЖАГСДАГ СУРГУУЛИУДЫН НЭГ ЮМ. ЭНЭХҮҮ ИХ СУРГУУЛЬ НЬ БНСУ-ЫН ШИЛДЭГ ГУРВАН ИХ СУРГУУЛИЙН ТООНД БАГТДАГ. ИХ СУРГУУЛИЙН НЭР ХҮНДТЭЙ ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ ОЛОЛТУУДААС ГАДНА ОЮУТНЫ ХОТХОНЫ ӨНГӨ ҮЗЭМЖ НЬ ХҮМҮҮСИЙН СОНИРХЛЫГ ИХЭД ТАТДАГ БАЙНА.

Дундок эмэгтэйчүүдийн их сургууль – Dongduk women’s university

ДУНДОК ЭМЭГТЭЙЧҮҮДИЙН ИХ СУРГУУЛЬ НЬ 1950 ОНД БАЙГУУЛАГДСАН ДУНГВОН ОХИДЫН СУРГУУЛИАС ҮНДЭСЛЭСЭН БӨГӨӨД DWU НЬ 8 КОЛЛЕЖ, 6 ТЭНХИМ, 18 МЭРГЭЖЛҮҮД, 16 МЭРГЭЖЛИЙН ТЭНХИМҮҮД, 7 АСПИРАНТУРААС БҮРДДЭГ.

НИЙТ 7500 ОРЧИМ ОЮУТАН, 350 БАГШ АЖИЛЧИДТАЙ БАЙНА. МӨН 10 ОРНЫ 23 ИХ СУРГУУЛЬТАЙ ОЛОН УЛСЫН СОЛИЛЦООНЫ ГЭРЭЭ БАЙГУУЛСАН АМЖИЛТТАЙГААР ҮЙЛ АЖИЛЛАГААГАА ЯВУУЛЖ БАЙНА.

Кэмён их сургууль – Keimyung University, Daegu

КЭМЁН ИХ СУРГУУЛЬ НЬ ТЭГҮ ХОТОД БАЙРШИЛТАЙ ХУВИЙН ИХ СУРГУУЛЬ ЮМ. ЭНЭХҮҮ СУРГУУЛЬ НЬ 1899 ОНД БАЙГУУЛАГДСАН 120 ЖИЛИЙН ТҮҮХТ СУРГУУЛЬ БӨГӨӨД 24,798 ГАРУЙ ОЮУТАНТАЙ БА ҮҮНЭЭС 1,404 ГАРУЙ НЬ ГАДААД ОЮУТНУУД БАЙДАГ.

КЭЙМЁН ИХ СУРГУУЛЬ НЬ 94 ТЭНХИМ, 10 МАГИСТР БАКАЛАВРЫН СУРГУУЛЬТАЙГААР ҮЙЛ АЖИЛЛАГААГАА ЯВУУЛДАГ. ТҮҮНЧЛЭН ЖУУЛЧДЫН ХАМГИЙН ИХЭЭР ЗОЧИЛДОГ, АЛДАРТАЙ КИНО ЗУРАГ АВАЛТ ХИЙГДДЭГ СУРГУУЛИУДЫН НЭГ БИЛЭЭ.

Тонгвон их сургууль – Tongwon University

КИНОНЫ ИХЭНХ СПОРТЫН СЦЕНЫ ЗУРАГ АВАЛТУУД ТОНГВОН ИХ СУРГУУЛЬ ДЭЭР АВАГДЖЭЭ. ТОНГВОН ИХ СУРГУУЛЬ НЬ СОЛОНГОСЫН КЁНГИ ХОТОД БАЙРЛАЛТАЙ СУРГУУЛЬ БА 1993 ОНД БАЙГУУЛАГДАЖ БАЙЖЭЭ.

ОДООГООР 17 ТЭНХИМ, 3600 ГАРУЙ ОЮУТАНТАЙГААР СУРГАЛТАА ЯВУУЛЖ, ӨСӨЖ ДЭВЖСЭЭР БАЙГАА БИЛЭЭ.

Бусаны гадаад судлалын их сургууль – University of Foreign Studies, Busan

ЭНЭХҮҮ СУРГУУЛЬ НЬ БУСАН ДАХЬ ГАДААД СУДЛАЛААР МЭРГЭШСЭН ХУВИЙН ИХ СУРГУУЛЬ ЮМ. АНХ 1982 ОНЫ 4-Р САРД АНГЛИ, ФРАНЦ, ЯПОН, ХЯТАД, ГЕРМАН, ИНДОНЕЗ, МАЛАЙЗ, ТАЙЛАНД ХЭЛНИЙ ЧИГЛЭЛЭЭР ГАДААД ХЭЛНИЙ СУРГАЛТТАЙ КОЛЛЕЖ БОЛОН БАЙГУУЛАГДСАН. УЛМААР ЦААШ ӨРГӨЖИЖ 1991 ОНД ИХ СУРГУУЛЬ ГЭХ ТОДОТГОЛТОЙ БОЛЖЭЭ.

2009 ОНЫ БАЙДЛААР БУСАНЫ ГАДААД СУДЛАЛЫН ИХ СУРГУУЛЬ НЬ 24 ОРНЫ 94 ИХ СУРГУУЛЬТАЙ АКАДЕМИК СОЛИЛЦООНЫ ХӨТӨЛБӨРИЙН ГЭРЭЭ БАЙГУУЛСАН АМЖИЛТААР ҮЙЛ АЖИЛЛАГААГАА ЯВУУЛЖ БАЙНА.

Ина их сургууль – Inha University

ИНА ИХ СУРГУУЛЬ НЬ СӨҮЛЭЭС 2 ЦАГИЙН ЗАЙД БАЙРШИЛТАЙ ИНЧОН ХОТОД БАЙДАГ.

ТУС СУРГУУЛЬ НЬ ИНЖЕНЕР, ФИЗИКИЙН ШИНЖЛЭХ УХААНЫ ЧИГЛЭЛЭЭР СУДАЛГАА ШИНЖИЛГЭЭ ГАРГАДГААРАА АЛДАРТАЙ БА АНХ ӨМНӨД СОЛОНГОСЫН АНХНЫ ЕРӨНХИЙЛӨГЧ СИНГМАН РИ ҮНДЭСЛЭЖ БАЙЖЭЭ.

Юнин их сургууль – Yong In University

ЮНИН ИХ СУРГУУЛЬ НЬ ЮНИН ХОТОД БАЙРЛАЛТАЙ ХУВИЙН ТОДОТГОЛТОЙ СУРГУУЛЬ БА 1953 ОНД АНХ СОЛОНГОСЫН ЖУДОГИЙН СУРГУУЛЬ ХЭМЭЭН БАЙГУУЛАГДАЖ БАЙЖЭЭ.

1971 ОНД СОЛОНГОСЫН БИЕИЙН ТАМИРЫН КОЛЛЕДЖ БОЛОН ШИНЭЧЛЭГДЭЖ ӨДГӨӨ ЮНИН ИХ СУРГУУЛЬ ГЭХ НЭРШЛЭЭ ОЛСНООР СПОРТООС ГАДНА БУСАД ШИНЖЛЭХ УХААНЫ САЛБАРЫН ОЛОН МЭРГЭЖЛҮҮДЭЭР ТӨГСГӨДӨГ БОЛСОН БАЙНА.

Солонгосын спортын үндэсний их сургууль – Korea National Sport University

СОЛОНГОСЫН СПОРТЫН ҮНДЭСНИЙ ИХ СУРГУУЛЬ НЬ СӨҮЛ ХОТОД БАЙРШИЛТАЙ ЦОРЫН ГАНЦ ҮНДЭСНИЙ СПОРТЫН ИХ СУРГУУЛЬД ТООЦОГДДОГ. СПОРТЫН НАРИЙН МЭРГЭЖЛИЙН ТӨРЛҮҮДЭЭР СУРГАЛТАА ЯВУУЛДАГ АЛДАРТАЙ СУРГУУЛЬ ЮМ.

Гачон их сургууль – Gachon University

ГАЧОН ИХ СУРГУУЛЬ НЬ АКАДЕМИК СУРГУУЛЬ БА ХЭД ХЭДЭН САЛБАР БҮРЭЛДЭХҮҮН СУРГУУЛИУДТАЙ ЮМ. УГ КИНОНЫ ЗУРАГЛАЛЫГ ГАЧОНЫ АНАГААХЫН ШИНЖЛЭХ УХААНЫ ИХ СУРГУУЛЬ ДЭЭР ХИЙСЭН БАЙНА.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Back to top button