Солонгосын урлагийн салбарт хөл тавьсан Монгол охин

Монголын шинэ залуу уран бүтээлч “URANUS” Солонгос улсын албан ёсны уран бүтээлч, дуучин болоход нэг л алхам дутуу байна.

Өнгөрөгч зун Өмнөд Солонгосын шоу бизнесийн зах зээлийн шинэ залуу артист шалгаруулах “Signhere” гэх томоохон тэмцээн болсон бөгөөд нийт 10 мянга гаруй залуусаас шилдгээр 44 хүн шалгарсан байна. Тэдгээр 44 оролцогчдоос Монгол уран бүтээлч Uranus буюу Уянга авьяас чадвараараа шалгаран онцгойрч чадсан юм.

Шалгаруулалтын дараагаар Солонгос улсын Kpop артистууд бэлтгэдэг томоохон агентлаг, энтертайнментүүд дуучин Уянгад хамтран ажиллах санал тавьсан бөгөөд тэдгээрээс гадна хэд хэдэн нэр хүндтэй уран бүтээлчид Уянга-ын сошиал хаягуудаар уран бүтээл дээр хамтрах санал ч дэвшүүлсэн аж. Харин дуучин Уянга хэрхэн яаж, аль энтертайнменттай хамтран ажиллах тал дээр эцэслэн хариу өгөөгүй байгаа юм.

Залуу уран бүтээлч “URANUS” буюу Уянга-аар дамжуулж Монголын уран бүтээлчдийн чадвар, авъяасыг Солонгосын шоу бизнесийн зах зээлд хэдийнэ үнэлж эхэлсэн нь лавтай.

Гадаадад уран бүтээл туурвин, шоу бизнест хүч үзэж яваа хэдхэн цөөн уран бүтээлчдийн нэг болох залуу дуучны уг амжилтыг Монголын бүхий л залуус, ард түмэн чадлаараа цахим орчинд ч хамаагүй дэмжин хөгжүүлэх нь цаашлаад Монгол уран бүтээлчид Ази тив, дэлхийн зах зээлд хүч үзэх томоохон хөшүүрэг болох билээ.

Залуу уран бүтээлч Uranus-ын цоо шинэ уран бүтээл болох LOVE ME HATE ME дуу нь энэ сарын сүүлээр түүний албан ёсны youtube хуудсаар цацагдахаар төлөвлөгдөж байгаа аж.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Back to top button