K-Pop үсчингүүд айдолуудынхаа үсний өнгийг хэрхэн сонгодог вэ?

BTS болон THE BOYZ ийн сүүлийн үеийн үсний стильд кпоп үсчингүүд жишээ авч ярилцлага хийлээ.

Bit & Boot салоны гүйцэтгэх захирал Park Naeju болон стилист Hyein нар саяхан хийсэн видео бичлэгтээ K-Pop idol-уудын үсний өнгөний талаар өнгийг нь хэрхэн өөрчилдөг тухай зарим асуултанд хариулсан байна.

Айдолуудын үсний өнгийг хэрхэн сонгох талаар ярилцахдаа Пак, Хэин нар шийдвэр гаргах явцад айдолуудын үзэл бодол ямар чухал болохыг ярьсан юм! Тэд клипний өнгө аясад тааруулж үсийг нь янзалдаг ч хамгийн чухал нь айдолд таалагдаж байх ёстой гэх үзэл сурталыг баримталдаг байна.

Нөгөө талаараа 2-3 жилийн өмнө дебют хийж байсан айдолууд дэлгэцэн дээр хэрхэн харагдах, фенүүд нь тэдний үсний өнгөний талаар ямар сэтгэгдэлтэй байдаг талаар илүү мэдлэгтэй байдаг.

Park стилист нь BTS -ийн өнгө төрхийг хамгийн гайхалтай жишээ нь хэмээн дурдсан юм! Тэрээр “Butter” дууг хараад маш өнгөлөг дүр төрхийг олж харснаа бидэнтэй хуваалцав.

PARK: “BTS -ийн хувьд ‘Butter’ -ээс өмнө тэдний үс тийм ч их буддаггүй байсан. Гэхдээ энэ Butter ын хувьд тэдний үсний өнгө маш гайхалтайгаар орчноо мэдэрч хувирсан. ” Тэдний дүр төрх яг одоо илүү өнгөлөг харагдаж байна.”

Park мөн “Butter” цомгийнхоо хамгийн дуртай дүр төрхийг онцолжээ. Түүнд RM-ийн хоёр өнгийн үс, мөн J-Hope-ийн цайруулсан үс маш их таалагдсан байна.

Тэд мөн BOYZ -той хамтран саяхан хийсэн “THRILL RIDE!” Парк гишүүдийн зарим санааг стильд ашигласан гэж хэлсэн. Hyein Эрик үсээ ягаан өнгөтэй болгосон нь үнэхээр зөв байсан гэжээ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Back to top button