Загварын ертөнцөд нөлөө бүхий К-Поп ододтой танилц

Мэдээж К-ПОП оддыг дагадаг мэддэг Монголын охид залуучууд аль хэдийн зарим нэгийг нь гадарласан байх. Тэд үнэхээр загварлаг шүтэн бишрэгчиддээ урам зориг өгч чаддаг хүмүүс гэдэгт бид маргахгүй бизээ.

2000 оноос хойш биднийг байлдан дагуулж үнэн фэнүүдтэй болж чадсан загварлаг, чадварлаг царайлаг одуудыг танилцуулж байна.

G-Dragon

Хөвгүүдийн BIG BANG хамтлагын гоцлол дуучин G-Dragon Парисын загварын 7 хоногт уригдсан анхны К-ПОП уран бүтээлч юм. 2015 онд уг арга хэмжээнд оролцохдоо Балмэйн, Ив Сен Лоран, Живанчи г.м компаниудын нүүр царай болсон нэгэн. Мөн Chanel, Nike хамтран өөрийн нэрийн бүтээгдэхүүнээ гаргаж олны таашаалыг хүртээд байгаа билээ.

Lisa

BlackPink хамтлагын Лиза нь instagram-д солонгосдоо хамгийн олон буюу 47,6 сая дагагчтай нэгэн. Тэрээр 2020 оноос хойш Celine Essentials компанитай хамтран ажиллаж нүүрс царай болсон билээ. Канадын Mac, Bulgari, Serpenti, BZEROONE зэрэг брэндүүдийн нүүр царай нь болоод байгаа юм.

Kai

Хөвгүүдийн Exo хамтлагийн дуучин Gucci-ийн нүүр царай болсон бөгөөд Gucci Eyewear-ийн дүр төрх болсон анхны Солонгос эрэгтэй алдартан юм. Ганц хувцас загвар гэлтгүй Америкийн гоо сайханы бүтээгдэхүүн Bobbi Brown брэндийн анхны эрэгтэй муза болжээ.

Jennie

BlackPink хамтлагын дуучин тэрээр Chanel-ын хувцас загварыг нүүр царай болж маш их нөлөө үзүүлсэн бөгөөд Солонгосын хэвлэл мэдээллүүд Human Chanel гэж нэрлэдэг. Chanel-ээс гадна Gucci, Yves Saint Laurent, Marine Serre зэрэг тансаг зэрэглэлийн брэндүүдийн нүүр царай юм.

Mino

Бусад К-ПОП оддын адил маш хурдан эрэлттэй болж чадсан. Burberry, Louis Vuitton зэрэг брэндүүдтэй хамтардаг бөгөөд 2019 оны Парисын загварын 7 хоногт Virgil; Abloh загвар зохион бүтээгчийн хувцасыг өмссөн юм.

Jackson Wang

GOT7 рэппэр 2018 онд ганц бие Fendiman гаргасны дараа тансаг загварын Fendi түүнийг нүүр царайгаа болгосон юм. Хөгжимийн ертөнцөд хөл тавихаасаа өмнө туяалзуур сэлмээр хичээлэлдэг байсан. 2020 онд Cartier, Armani нүүр царай болсон юм.

Sehun

ЕХО-ийн гишүүн нарийн эрүүгээрээ алдартай. 2017, 2018 онд Францад болсон Louis Vuitton шоу дээр Vogue сэтгүүл түүнийг хамгийн сайхан хувцасласан эрээр тодорхойлжээ.

Lucas Wong

WayY, SuperM, NCT-ийн дэд хэсэг NCT U-ийн гишүүн идэвхтэй үйл ажиллагаа явуулдаг шилдэг поп оддын нэг юм. Дөнгөж 22 настай байхдаа тэрээр Солонгосын томоохон брэндүүдийн нүүр царай болж явсан нэгэн.

Санал болгох

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Back to top button