Солонгос хэл сурахад туслах 5 дуу

Солонгос хэл сурах олон арга бий. Хичээл номтой зууралдах дургүй хүмүүс илүү сонирхолтой байдлаар тус хэлийг эзэмшиж болно. Үүний нэг нь дуугаар дамжуулж хэл сурах юм. Солонгос дуунууд олон төрлийн хэв маягтай байх бөгөөд хүмүүсийг өөртөө дурлуулах шидтэй. Харин тэр дуундаа дуртай болоод дурлаад цөөнгүй үг, өгүүлбэрийн бүтэц сурч аваад хэлний мэдлэгээ сайжруулдаг хүмүүс олон. Иймд та бүхэндээ Солонгос хэлийг сурахад туслах 5 дууг танилцуулж байна.

1. Twice- TT

Өхөөрдөм охидоос бүрдэх тус хамтлаг нь тун ч алдартай. Twice хамтлагийн дуунууд ихэвчлэн чихэнд амархан наалдаж, сурахад хялбар байдаг гэдгээрээ онцлог. Тэр дундаа “TT”-ийг Солонгос хэл анхлан суралцаж байгаа хүмүүс сонсоход тохиромжтой хэмээдэг. Нэг л мэдэхэд таныг өөртөө донтуулах тус дууны үгнүүд нь ярианд их хэрэглэгддэг түгээмэл үгс байх бөгөөд цээжлээд сураад авчихсан байхад танд их хэрэг болно.

2. BTS- I Need U

Солонгос улсын нэр хүндийг дэлхийн тавцанд гаргаж яваа тус хамтлагт чанартай уран бүтээлүүд дуусч дундрашгүй олон. Тэр дундаас тэднийг хамгийн анх ялалтын цомыг авахад хүргэсэн “I Need You” дуу нь Солонгос хэл сурах хүсэлтэй хүмүүсийн гүүр болж өгнө. Дууны өгүүлбэрийн бүтэц нь энгийн бөгөөд хүүрнэх болон асуух өгүүлбэрийг хэрхэн оновчтой бичихийг та тус дуунаас мэдэж авна. Дууны үгийг цэвэрхэн гэгч бичээд, өгүүлбэрүүд дээр нь ажлаарай.

3. Yim Jae Beom- Sarang (Love)

Түүний уянгалаг таныг өөртөө татна гэдэгт итгэлтэй байна. Ганц сонсоход л чихэнд наалдаж, ахин дахин сонсох сэдэл төрүүлнэ. Үг нь маш энгийн бөгөөд амьдралд шаардагддаг. Мөн өгүүлбэрийн бүтэц энгийн тул таныг хялбархан өгүүлбэр бичих чадварт сургана. Дуугаа сураад хамт дуулж, сонсгол болон дуудлагаа сайжруулаарай.

4. 2NE1- Lonely

Хүн бүрийг байлдан дагуулж явсан алдарт охидын хамтлагийн чанартай уран бүтээлийн нэг бол “Lonely”. Энэ дуу нь танд эргэлзээ тээнэгэлзээний тухай олон хэлцийг зааж өгөхийн зэрэгцээ мэдрэмж илэрхийлэх үгсийг олон төрлөөр дурьдана.

5. DEAN- instagram

Энэ дуу таны “playlist”-д багтдаг гэдэгт итгэлтэй байна. Ганц сонсоод л дагаад дуулмаар санагдаж, хэдэн өдөр салж чадахааргүй болно. Харин дуунд нь дурласан даруйдаа үгийг нь бичиж орчуулаад, цээжлээд дуулаарай. Үгнүүд нь ойлгомжтой төдийгүй дуудахад хялбар.

Source- Хандгай

Санал болгох

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Back to top button