Царайлаг залуу харвал тархины үйл ажиллагаа, ой тогтоолт сайжирдаг

KBS-ийн Discoveries in Life нэвтрүүлгээр царайлаг эрчүүдийг харах нь эмэгтэйчүүдийн ой тогтоолтыг сайжруулж, сургалтын түвшинг дээшлүүлэхэд тусалдаг гэх судалгааны үр дүнгийн талаар мэдээллээ.

Энэхүү судалгааг дунд насны эмэгтэйчүүдэд хийсэн бөгөөд 1 минутын турш аль болох олон дүрийн нэр цээжлэхийг хүссэн байна.

Дараа нь тэд царайлаг эрийн зургийг харж байхдаа дүрүүдийн нэрийг цээжлэхийг хүссэн бөгөөд үүний дараа асуултад дунджаар 2-4 илүү зөв хариулсан юм.

Туршилтад хамрагдсан хүмүүсийн тархины долгионыг судалж үзээд эдгээр үр дүнг батлав. Судалгаанд хамрагдсан хүмүүс царайлаг эрийн зургийг харахад тэдний тархины долгион ердийнхөөс илүү идэвхтэй болж байсан юм.

Тархины судалгааны төвийн ахлагч: Бид туршилтаар дамжуулан ой санамжтай холбоотой түр зуурын идэвхжлийг баталгаажуулж чадсан.

Эмнэлгийн өөр нэг мэргэжилтний ярьснаар царайлаг эрийн зургийг харах нь хүний сэтгэл санааг сайжруулж, тархинд эерэг нөлөө үзүүлдэг байна.

Харин эрчүүд үзэсгэлэнтэй эмэгтэйчүүдийн зургийг харахдаа ой тогтоолт нь сайжирдаггүй. Эсрэгээрээ үзэсгэлэнтэй бүсгүйчүүд тэдний анхаарлыг сулруулдаг. Үүнээс болж эрчүүд анхаарлаа төвлөрүүлж чаддаггүй байна.

Source: Handgai.club зочлоод үзээрэй…

Санал болгох

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Back to top button