8 жилээс ч удаан хугацаанд бэлтгэгдсэн 5 эмэгтэй айдол

K-POP ертөнцөнд дэбүт хийж гарж ирсэн маш олон хамтлаг дуучид байдаг. Тэгвэл дэбүт хийхээс өмнө айдолууд маш удаан хугацаанд бэлтгэгддэг. Зарим нь 2-3 жилийг л зарцуулдаг бол харин зарим нь 10 жилийг ч зарцуулсан байдаг. Тэгвэл 8 жилээс ч урт хугацааг дэбүт хийхийн тулд бэлтгэгдэн зарцуулсан эмэгтэй айдолуудыг хүргэж байна.

1. TWICE – JIHYO

Тэрээр 10жил 3сарыг нийтдээ бэлтгэгдэж зарцуулсан, хамгийн удаан бэлтгэгдсэн эмэгтэй айдолоор нэрлэгддэг. Jihyo нь JYP энтертайментад бага байхаасаа л бэлтгэгдэж байсан гэдгээ хэлж байсан. Гэсэн ч шаргуу хөдөлмөрлөсний эцэст TWICE хамтлагийн ахлагч болж амжилттай яваа билээ.

2. WJSN – SeolA

Starship энтертайментэд орохоосоо өмнө тэрээр Media Line энтертайментэд бэлтгэгдэж байсан бөгөөд энэ 10 жилийн турш бэлтгэгдэж байсан болж байгаа юм. Үүний үр дүнд WJSN хамтлагийн гишүүнээр дэбүтээ хийжээ.

3. Хуучин PRISTIN – XIYEON

Pledis энтертайментэд 8жил 2 сарын турш бэлтгэгдэж PRISTIN хамтлагт дэбүт хийсэн ч хамтлаг нь татан буугдаж тэрээр жүжигчиний гараагаа эхэлсэн байна.

4. WJSN – Soobin

WJSN хамтлагийн бас нэгэн гишүүн бөгөөд 13 настайгаа бэлтгэгдэж 8 жилийн дараа тус хамтлагийн гол хоолой нь болж дэбүтээ хийж чаджээ.

5. (G)I-DLE – MiYEON

Cube энтертайментэд орохоосоо өмнө тэрээр YG энтертайментэд 5 жил бэлтгэгч байсан бөгөөд BLACKPINK хамтлагийн 5 дахь гишүүн ч байсан гэж ярьдаг. YG энтертайментаас гарж дууны акедэмид 2 жил сурсны дараа Cube энтертайментэд орсны дараагаар 8 жилийн дараа хамтлагийнхаа гол хоолойгоор дэбүтээ хийж байжээ.

Source: Handgai.club зочлоод үзээрэй…

Санал болгох

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Back to top button