Kim Woo Bin -ны сонирхолтой 10 баримт

Өмнөд Солонгосын жүжигчин Kim Woo Bin нь 1989 оны 7 сарын 16-нд мэндэлжээ. Түүний жинхэнэ нэрийг Ким Хёнжүн (Kim Hyun joon) гэдэг бөгөөд Үбин гэдэг нэрээрээ олонд танигдсан юм.

Тэрээр бидний сайн мэдэх ‘School 2013’ ‘The Heirs’ олон ангит кинонуудад гол дүр бүтээж үзэгчдийн хайр хүндэтгэлийг хүлээсэн жүжигчин төдийгүй Солонгостоо хүлээн зөвшөөрөгдсөн чадварлаг модель юм.

2013 он бол Kim Woo Bin -ний хувьд дахин давтагдашгүй жил байсан юм. Тэрээр ‘School 2013’ олон ангит кинонд дүр бүтээж үүний дараахан шилдэг зохиолч болох Ким Инсүг (Kim eun sook)-ийн бичсэн ‘The Heirs’ олон анги киноны гол дүрд тогложээ. Ингээд энэхүү киноны дараа түүнд ирэх зар сурталчилгааны санал нэмэгдэж, хамтарч ажиллах саналуудад дарагдсан бөгөөд маш алдартай болж чадсан байна.

Удалгүй шилдэг найруулагч Кваг Гёнтэг (Kwak Kyung taek )-ийн найруулсан ‘The Great Legacy’ киноны гол дүрийг бүтээсэн нь түүний хувьд анхны маш том дүр байсан юм.

Ингээд түүнийг сонирхолтой 10 баримтыг хүргэе.

1. Kim Woo Bin -ий эцэг эх нь Чонжү (Jeonju) хотод амьдардаг бөгөөд нэг эмэгтэй дүүтэй аж.

2. Хүмүүс түүнийг үлэг гүрвэл гэж хочилдог бөгөөд учир нь түүний нүд үлэг гүрвэл шиг харагддаг гэнэ. Харин түүний дотны найзууд түүнийг “чөтгөр” гэж дууддаг байна.

3. Kim Woo Bin, модель Юү Жи ан (Yoo Ji Ahn)-тай үерхдэг байсан бөгөөд 2014 онд албан ёсоор салсан гэдгээ мэдэгдсэн юм. Тэдний салалтын шалтгаан нь завгүй цагийн хуваариас болжээ.

4. Түүнээс “Хэрвээ сугалаагаар 10 тэрбум вон хожвол, үүнийгээ юунд зарцуулах вэ?” гэж асуужээ. Тэрээр “Байшин худалдаж авна. Би Хан голын эрэг дээрх байшинг хамгийн шилдэг нь гэж боддог байсан бол одоо Самчондун (Samcheon dong)-д байрлалтай бол маш тав тухтай гэж боддог. Би аль хэдийн нэг байшинг нүдэлчихсан байгаа. Эзэн нь зарахыг хүсэхгүй байж магадгүй, гэхдээ л би түүнийг худалдаж авахыг хүсдэг” гэжээ.

5. Тэрээр өөрийн анхны хайрын тухай ярьдаггүй бөгөөд, анхны хайр гэдэг бол хүн болгонд өөр өөр ойлголт учраас би мэдэхгүй байна гэж хариулж байжээ.

6. Түүний хувьд хамгийн нандин зүйл нь түүний гэр бүл.

7. Kim Woo Bin чөлөөт цагаараа кино үзэж, дасгал хийх дуртай бөгөөд энэ нь түүнд илүү их хөгжилтэй байдаг гэнэ.

8. “Хэрвээ түүнийг найз охин нь ямар ч шалтгаангүй хаяад явбал хаана ч байсан очиж уулзаад шалтгааныг нь заавал асууна” гэжээ.

9. Түүний тоглосон ‘Friend: The Great Legacy’ киног гурван өдрийн дотор 2сая хүн үзсэн.

10. Тэрээр нэг удаа үеэлдээ худлаа ярьжээ. Түүний үеэл IU-н фэн гэдгийг сонсоод, утсан дээр байсан найзынхаа дугаарыг Аиюү болгож өөрчлөөд өөрийгөө Аиюүгийн сайн найз, заримдаа хоол хамт иддэг гэж хэлжээ. Мэдээж эхэндээ үеэл нь итгээгүй бөгөөд утсан дээрх дугаараа харуултал нүд нь орой дээрээ гарах шахсан тухай ярьж байжээ. Энэ үед Kim Woo Bin Аиюүтэй нэг ч удаа уулзаж үзээгүй бөгөөд өөрийн танилаараа дамжуулан Аиюүгийн гарын үсгийг үеэлдээ авч өгчээ.

Source: Handgai.club

Санал болгох

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Back to top button