Жүжигчин Шин Мин А-гийн талаарх 10 баримтууд

Жүжигчин Шин Мин А 1998 онд загвар өмсөгчөөр дебют хийж байжээ. Түүнээс хойш алдартай сэтгүүлийн нүүрэнд зургаа авахуулж, тансаг брэндүүдийн нүүр царай болж кино урлагт ч гэсэн өндөр амжилттай яваа 37 настай жүжигчин юм. Тэрээр одоо tvN романтик инээдмийн олон ангит кино “Seashore Village ChaChaCha”-д “Start-Up” олон ангит кинонд тоглосон Ким Сон Ху-тэй хамтран тоглож байгаа юм.

Хэрэв жүжигчин бүсгүйг сайн мэдэхгүй бол түүнтэй холбоотой 10 баримтыг хүргэж байна.

1. Тэр хонины ордонд төрсөн

1984 оны 4-р сарын 5-ны өдөр Өмнөд Солонгосын Соннам хотод төрсөн.

2. Тэр загвал өмсөгч

Жүжигчин болохоосоо өмнө Шин Мин А 1998 оноос эхлэн загвар өмсөгчийн ажил хийдэг байсан. Харин одоо тэрээр Giordano, LG зэрэг шилдэг брэндүүдийн нүүр царай болж ажиллаж байгаа ба 2009 онд Elle Korea сэтгүүлд Холливудын жүжигчин Жеми Дорнан-тай хамт зургаа авахуулж байжээ. Одоо тэрээр Францын загварын том компани Roger Vivier-ийг Өмнөд Солонгост төлөөлөн ажиллаж байна.

3. Тэр хэд хэдэн клипэнд тоглосон

Шин Мин А анх Өмнөд Солонглосын дуучидын клипэнд тоглож жүжигчиний гараагаа эхэлж байв. Тэрээр хөвгүүдийн g.o.d. хамтлагийн хэд хэдэн клиппэнд тоглосон.

4. Шин Мин А 2001 онд анхны дүрээ бүтээж байсан

Тэрээр 17 настайдаа загвар өмсөгчөөс жүжигчин болох алхмаа хийж 2001 онд гарч байсан “Beautiful Days” олон ангит кинонд туслах дүр бүтээж байсан. Тухайн жилдээ “Volcano High” бүрэн хэмжээний кинод гол дүрийн эмэгтэй дүр, 2003 онд “Madelaine” бүрэн хэмжээний кинонд мөн гол дүрд тоглож байсан. Үүнээс хойш анхны олон ангит киноны гол дүрийг 2005 онд “A Love to K*ill”-д алдартай дуучин жүжигчин Rain-тэй хамтран тоглож байжээ.

5. Тэрээр “My Girlfriend Is a Gumiho” олон ангит кинонд тоглож алдрын оргилд хүрсэн

Тэрээр 2010 онд “My Girlfriend Is a Gumiho” уран зөгнөлт олон ангит кинонд тоглож өөрийгөө батлан харуулжээ. Түүнтэй хамтран И Сэн Ги эрэгтэй гол дүрд тоглож тухайн жилийнхээ SBS Drama Awards-ийн шилдэг хос төрөлд ялагч болж байлаа.

6. Тэр жүжигчин Ким Ү Бин-тэй үерхдэг

Шин Мин А, Ким Ү Бин нар бараг зургаан жилийн турш тогтвортой үерхэж байгаа. 2015 онд тэднийг үерхэж байгааг Dispatch анх олон нийтэд зарлаж байв. Харин Ким Ү Бин “Uncontrollably Fond” олон ангит кинонд тоглосон 2017 онд хавдартай гэж оношлогдсонч Шин Мин А эцсээ хүртэл найз залуугийнхаа дэргэд үлдсэн юм. Азаар Ким Ү Бин эдгэр Шин Мин А-гийн төлөөлөгч компани AM Entertainment-тай шинэ гэрээ байгуулжээ.

7. Тэрээр дуулж чаддаг

Шин Мин А “My Girlfriend Is a Gumiho”, “Arang and the Magistrate”, “Punch”, “The N*aked Kitchen” зэрэг өөрийн тоглосон олон ангит киноны дуунуудыг дуулж байсан чадварлаг дуучин юм.

8. Тэр бол өгөөмөр нэгэн

Түүний карьер тогтвортой өсч амжилттай байгаа тэрээр энэ бүгдэд талархлаа байнга илэрхийлдэг. Түүнийг 2015 оноос эхлэн Hallym Burn Foundation-т жил бүр 100 сая воны хандив өгдөг 2019 онд анх олон нийт мэдсэн юм. Энэ талаар Hallym Burn Foundation-ийн захирал Юн Хён Сүг хэлэхдээ “Удаан хугацаанд тү*лэгдсэн өвчтөнүүдийг дэмжиж ирсэн Шин Ман А нь манай улсын түлэгдсэн өвчтөнүүдэд том урам зориг болдог” гэж хэлжээ. 2020 он хүртэл Шин Мин А нийт 114 түлэгдсэнд өвчтөнүүдэд тусламж үзүүлээд байна.

9. Шин Мин А “Diva” кинонд тоглохын тулд усанд шумбахыг заалгасан

2020 онд гарсан “Diva” триллер кинонд тоглохын тулд тэрээр шумбалтын сургалтанд хамрагдаж байв. Тэрээр тус кинонд тоглохын тулд олон цагаар усанд бэлтгэл хийж бас нэгэн зүйл амьдралдаа шинээр сурч авчээ. Тэрээр бүтээсэн дүрүүдийнхээ ачаар бокс, морин хийл, бүжиг зэрэг олон зүйлийг сурч мэдсэн тухайгаа хуваалцсан.

10. Түүний инстаграмм хаяг @illusomina

Инстаграмм дээр түүнийг дагаснаар түүнтэй илүү ойр байх боломжтой юм.

Source: Handgai.club

Санал болгох

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Back to top button