Солонгос олон ангит киноны дүрүүдийн АРЬС АРЧИЛГААНААС суралцах зүйлс

Өмнөд Солонгос улсын нөлөө поп соёлд улам бүр шингэж буй энэ цаг үед олон ангит киногоор нь дамжуулан арьс арчилгааны шинэ арга техникийг туршиж үзвэл ямар вэ? Магадгүй та энэ улсын кинонуудаас давхар цэвэрлэгээ гэх нэр томьёог анх удаа олж сонсоод 10 алхамт арьс арчилгааг туршиж үзэхийг хүссэн л байх.

Энэ удаагийн дугаартаа бид солонгос олон ангит кинон дээрх дүрүүдийн арьс арчилгааны нууцаас санал болгож байна. Өөгүй толигор арьсны нууц бол яалт ч үгүй арьс арчилгаа шүү. 

ЗӨВХӨН АРЬС АРЧИЛГАА Ч БИШ ХООЛЛОЛТДОО АНХААРАХ

Өөрөөрөө хэт бахархагч зан нь ганц сул тал нь болсон даргынхаа даалгаврыг биелүүлэх үүрэгтэй эмэгтэй ажилтан гэвэл таны санаанд хэн бууж байна? Энэ бол мэдээж “What’s Wrong with Secretary Kim” киноны нарийн бичиг эмэгтэй.

Тэрээр арьс арчилгаандаа тун анхааралтай ханддаг нэгэн. Дарга нь өөрийнхөө гял цял байдлыг түүнд угаас заяагдсан гавьяа мэт үздэг харьцангуй өөрөөрөө бахархагч дүр. Харин түүний нарийн бичгийн дарга нь шөнийн цагаар арьсаа нөхөн сэргээх дэглэмд үнэнч нэгэн.

Ким нарийн бичгийн дуртай бүтээгдэхүүний жагсаалтад Shiseido брэндийн “Ultimune Power Infusing Duo” сет ордог нь хөгшрөлтийн эсрэг арьс арчилгааг хийж эхлэхэд эртэднэ гэж хэзээ ч байхгүй гэдгийг батална. Арьс арчилгааны бүтээгдэхүүний үр дүнг харахыг хүсэж байгаа бол тогтмол хэрэглэж хэвших чухал. Хэдий үнэтэй, чанартай брэнд бүтээгдэхүүн байлаа ч ердөө гурав хоног түрхээд л эерэг үр дүн өгнө гэж байхгүй.

Мөн арьсаа зөвхөн гаднаас нь арчлахаас илүүтэй идэж буй хоол хүнсэндээ анхаарч, түргэн хоол, шарж хуурсан тос ихтэй хүнс хэрэглэхээс зайлсхийх нь арьсыг дотроос нь гэрэлтүүлэхэд туслах болно. 

ХҮЗҮҮНД Ч ГЭСЭН АРЧИЛГАА ХЭРЭГТЭЙ

Өмнөд Солонгосын гоо сайхны бүтээгдэхүүний салбарын шилдэг тоглогчдын нэг болох “Crash Landing on You” киноны гол дүр Юн Сэ Ри арьс арчилгааны ач холбогдлыг сайн мэддэг. Хойд Солонгост халуун усанд орох боломжгүй тосгонд гацсан нь ч чинээлэг өв залгамжлагчийн шөнийн арьс арчилгааны дэглэмийг үл тасалдуулна.

Энэрэнгүй цэргийн офицерын ачаар тэрээр хилийн чанадаас хууль бусаар нэвтрүүлсэн цөөн хэдэн бүтээгдэхүүн олж авч чадна. Сэ Ригийн сонголт бол арьсны гүний эсийг идэвхжүүлэх, хялгасан үрчлээ дарах үйлчилгээтэй бүтээгдэхүүн.

Гол нь арьсандаа тохирсон бүтээгдэхүүнээ сонгох нь чухал. Мөн арьс арчилгаа гэдэг зөвхөн нүүрэнд хамааралтай зүйл биш. Хүний нүдэнд ил харагдах хүзүү болон гарын арьсаа ч мөн адил арчилж байхаа бүү мартаарай.

НҮҮРНИЙ АППАРАТ АШИГЛАНГАА ТЕХНОЛОГИЙН ТАЛААРХ МЭДЛЭГЭЭ ДЭЭШЛҮҮЛ

Анхилуун үнэртэй лаа Юн Сэ Ригийн сонголтод мөн л дээгүүр байр эзэлнэ. Түүнийг Өмнөд Солонгос дахь тав тухтай гэртээ эргэн ирэхэд массажны аппарат нь үзэгчдийн сонирхлыг татсан нь гарцаагүй биз. “VANAV UP6” арьс арчилгааны төхөөрөмж нь чичиргээний 3D массаж хийж болох овор хэмжээ багатай хэрэгсэл. Хэрэв та арьс арчилгаандаа ямар нэгэн төхөөрөмж хэрэглэхээс зайлсхийдэг бол энэ бодлоо түр орхиод нэг удаа туршаад үзээрэй. Массажны аппарат хэрэглэснээр цусны эргэлт сайжирч арьсны шим тэжээл нэмэгддэг гэнэ. Мөн аппарат хэрэглэсний дараа нүүрэндээ чийгшүүлэх тос түрхэж хурууныхаа өндгөөр зөөлөн товшиж массажилж өгвөл илүү үр дүнтэй байдаг аж. 

LED МАСКААР ШӨНИЙГ ГЭРЭЛТҮҮЛЭЭРЭЙ

Хаа саагүй хөл хорионы дэглэмтэй байгаа энэ цаг үед “The King: Eternal Monarch” кинон дээр гардаг, хальт харвал дуулга ч юм шиг загвартай LED маскыг туршиж үзэхийг санал болгох байна. LED маск нь арьсны эрүүл байдлыг хадгалах, коллагений үйл ажиллагааг дэмжих үйлчилгээтэй. 

ЭРЭГТЭЙЧҮҮД Ч НҮҮРЭЭ БУДАЖ БОЛНО

Арьс хуурайших, батга гарах зөвхөн эмэгтэйчүүдийн асуудал гэж үү? Үгүй. Эрэгтэйчүүд ч гэсэн арьсандаа анхаарч болно. Арьсанд хүйс гэж үгүй. Сөүлийн шилдэг өмгөөлөгчдийн нэг болох “Touch Your Heart” киноны Квон Жунро. Хэдий ажил ихтэй, завгүй нэгэн ч арьсаа тун сайн арчилдаг. Түүнийг сайн ажиглавал чийгшүүлэгч, өө дарагч, мөн алдартан найз охиных нь зээлж авах дуртай чийгшүүлэгчтэй уруул өнгөлөгч зэргийг өдөр тутамдаа хэрэглэдэг гэдгийг нь олж мэдэж болно. 

УРУУЛАА БИТГИЙ ОРХИГДУУЛААРАЙ

Өдрийн цагаар уран зургийн галерейн менежер, шөнийн цагаар к-попын шүтэн бишрэгчийн хувиар амьдардаг бүсгүй бол “Her Private Life” киноны Sung Deok Mi. Түүнийг нүүр будалтдаа поп өнгө хослуулахыг хичээдэг гэдгийг нь хэрэглэж буй уруулын будгаас нь харж болно. Түүний хэрэглэдэг “Sooryehan YEON Silk Rouge Lipstick” нь уруулыг чийгшүүлэх үйлчилгээтэй бүтээгдэхүүн юм.

Уруул өнгөлөгчөөс эхэл. Уруулаа будахаас өмнө уруул өнгөлөгч түрхсэнээр арьс чийгшил авч, илүү булбарай болно. Үүний дараа бохирдол болон илүүдэл эдийг тослог шингээгч цаасаар уулгаж ав. Дээрх алхмуудыг хийсний дараа хүссэн өнгөтэй уруулын будгаа түрх. Уруулаа будахдаа будгаа илүү гаргахаас сэргийлэх үүднээс төвөөс гадагш чиглэлтэй будаж хэвшээрэй.\

Source: Yolo.mn

Санал болгох

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Back to top button