Ихэнх хүний мэдэхгүй K-POP дуучдын харанхуй тал

1. Утсан хүүхэлдэй

Алдартай хамтлаг, дуучин боллоо гээд дураараа байж болно гэсэн үг биш 100% ивээн тэтгэгч, найруулагчийн хяналтанд байх бөгөөд зааврын дагуу юу ч байсан хамаагүй хийнэ. Жишээ нь: Зураг даруулах, instagram дээр зураг оруулах, сэтгэгдэл бичих, live явах, нэвтрүүлэгт орох гэх мэт хүссэн хүсээгүй зааврын дагуу байх ёстой байдаг ажээ.

2. Боолын амьдрал

Ихэвчлэн 20-30 нас хүртэл нь гэрээ байгуулдаг ажээ. Маш их мөнгө олж байгаа хэдий ч ихэнх орлого нь продакшн, менежерийн халаасруу ордог байна. Клип, зурагт, улаан хивс зэрэг мөрөөдлийн амьдралаар амьдарч байгаа юм шиг боловч үнэн хэрэгтээ маш өндөр дарамтанд амьдардаг. Үүнээс болж олон олон гунигтэй хэргүүд гарч байсан удаатай.

3. 95% тэсвэр тэвчээр

Хэрвээ алдартай дуучин болохыг хүсэж байгаа бол өдөр болгон 13-14 цаг бэлтгэл сургуулалт хийдэг байна. Яг л робот шиг үүнээс болж шалгарсан цөөн хэдэн дуучид үлдэж хамтлаг болдог байна.

4. Хэт задгай хувцаслалт

Охидын хамтлагийн 15 настай гишүүнд хэт задгай хувцас өмсгөн тайзан дээр гаргасан хэргээр шүүхэд дуудагдаж байсан продакшн ч бий. Тэдний хэт задгай, хамаагүй хувцасласан байдал нь нийгэмд буруу үлгэр дууриал боллоо хэмээн үргэлж хэл ам дагуулдаг бөгөөд эцсийн буруутан нь хамтлагийн гишүүд л болж хувирах нь харамсалтай.

5. Хувийн амьдрал гэж байхгүй

Хувийн амьдрал бол хаалттай сэдэв нэгэнт л энэ замналаар явсан бол өдөр бүр бэлтгэл хийж, жингээ барьж, дурлаж үерхэж болохгүй ажээ. Хамгийн гунигтайн өөрөөрөө байх ганц газар нь бол зочид буудлын өрөө болдог байна.

6. Гоо сайхны мэс засал

Солонгос бол гоо сайхны мэс заслаараа дэлхий №1 ордог билээ. Бүх алдартай дуучид одууд тодорхой хэмжээнд мэс засал хийлгэсэн байдаг байна.

Source: Handgai.club

Санал болгох

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Back to top button