Өмнөд Солонгосын бүх цаг үеийн ШИЛДЭГ аймшгийн кинонуудыг нэрлэжээ

Сүнс, чөтгөр гэхээр хамгийн түрүүнд үсээ задгайлж, цагаан даашинз өмссөн төрх санаанд тань буудаг байх. Тэгвэл тэднийг хаанаас харж болох вэ? Мэдээж Өмнөд Солонгосын аймшгийн кинонуудаас…

Бид энэхүү нийтлэлээрээ BuzzFeed вебсайтын нэрлэсэн өндөр үнэлгээ бүхий Өмнөд Солонгосын аймшгийн кинонуудыг танилцуулж байна.

A TALE OF TWO SISTERS (2003)

Ерөнхий үйл явдал: Su Mi нэртэй охин сэтгэцийн эмнэлгээс гэртээ эргэн ирж буйгаар кино эхлэх бөгөөд аав, дүү болон хойд эхийн хамт амьдрал үргэлжилнэ. Гэтэл нууцлаг явдлууд ар араасаа өрнөж эхэлдэг.

Сонирхолтой баримт: Энэхүү бүтээл нь Америкийн кино театруудад нээлтээ хийсэн анхны Өмнөд Солонгосын аймшгийн кино гэдгээрээ онцлогтой.

GONJIAM: HAUNTED ASYLUM (2018)

Ерөнхий үйл явдал: Сүнс, чөтгөртэй газарт дуртай хэсэг бүлэг залуус шууд дамжуулалт хийх зорилгоор орхигдсон сэтгэцийн эмнэлгийг зорьдог. Тэднийг юу хүлээж байсан бол?

Сонирхолтой баримт: Тус кинонд гарах сэтгэцийн эмнэлэг нь бодитоор байдаг бөгөөд “CNN Travel”-аас энэ барилгыг дэлхийн хамгийн аймшигтай газруудын нэгээр нэрлэжээ.

WHITE: THE MELODY OF THE CURSE (2011)

Ерөнхий үйл явдал: Нэр алдарт хүрэхийг хүссэн охидын хамтлаг “White” нэртэй хуурцаг олж, түүн дээрх дууг сэргээн дуулна. Нэг шөнийн дотор л тэд алдартай болох боловч хамтлагийн гишүүдэд аймшигт явдлууд тохиолдож эхэлдэг.

Сонирхолтой баримт: T-ara хамтлагийн Eun Jung гол дүр бүтээсэн гэдгээрээ онцлог юм.

THE CLOSET (2020)

Ерөнхий үйл явдал: Харамсалтай явдлаар эхнэрээ алдсаны дараа Sang Won нь охиноо дагуулан шинэ байшинд нүүн ирнэ. Ээжийгээ алдсаны дараа сэтгэлийн гүн хямралд орсон бяцхан охины зан ааш шинэ гэртээ ирсний дараа өөрчлөгдөж эхэлдэг. Гэтэл нэгэн өдөр охин нь алга болж киноны нууцлаг үйл явдлууд үргэлжилнэ.

Сонирхолтой баримт: Эцэг эхийн хайр гэдэг үр хүүхдэдээ зарцуулах мөнгөнд бус тэдэнтэй өнгөрүүлэх цаг хугацаанд оршдог гэдгийг аймшгийн киноны үйл явдлаар харуулсан.

KILLER TOON (2013)

Ерөнхий үйл явдал: Зурагт номын зохиолчийн зурсан бүхэн биелж хүмүүс үхэж эхлэх бөгөөд тэр хэмжээгээр түүний цуврал алдартай болдог. Гэвч түүнийг юу хүлээж байгаа бол?

Сонирхолтой баримт: Энэхүү кино нь тухайн жилдээ 7.79 тэрбум воны ашиг орлого олсон юм.

HORROR STORIES (2012)

Ерөнхий үйл явдал: Цуврал алуурчинд барьцаалагдсан ахлах сургуулийн охины тухай гарах бөгөөд алуурчин зөвхөн аймшгийн түүх ярьж өгөх үед л унтдаг. Охин амьд үлдэж чадах болов уу?

Сонирхолтой баримт: Уг бүтээлд өгүүлэгдэж буй түүх бүр дээр өөр найруулагч ажиллажээ.

THE CAT (2011)

Ерөнхий үйл явдал: So Yeon нь амьтны дэлгүүрт ажилладаг бөгөөд тэр өмнөх өдөр дэлгүүрээс нь муур худалдаж авсан эмэгтэйг цахилгаан шатнаас үхсэн байдалтай олно. Гэвч үхэл үүгээр дуусахгүй бөгөөд энэ мэт нууцлаг үхлүүд ар араасаа гарч эхлэхийн зэрэгцээ шөнө бүр нэг зүүдээ давтаж зүүдэлдэг. Киноны үйл явдал хэрхэн өрнөх бол?

Сонирхолтой баримт: Жүжигчин Park Min Young гол дүр бүтээснээрээ онцлогтой.

METAMORPHOSIS (2019)

Ерөнхий үйл явдал: Шинэхэн байшинд нүүж ирсэн гэр бүлийн тухай гарах ба тэд нэг нэгээрээ чөтгөрт эзэмдүүлдэг. Жигтэй явдал тохиолдож байгааг анзаарсан тэд авга дүү болох номлогч Joong Soo-г гэртээ авчирна. Тэд чөтгөртэй тохиролцож чадах болов уу?

Сонирхолтой баримт: Тус киноны тасалбар нээлтээ хийсэн даруйдаа нэг сая гаруй хувь борлогджээ.

Source: Yolo.mn

Санал болгох

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Back to top button