187см-ээс өндөр Солонгосийн эрэгтэй 9-н жүжигчин

Солонгос жүжигчидийг ихэнхи хүмүүс намхан гэж боддог ч мэдээж бүгд тийм биш юм. Энэ удаа бид та бүхэндээ 180+ аас дээш өндөртэй жүжигчидийг бэлтгэх танилцуулая.

1. Yoon KyunSang – 192см

Тэрээр хамгийн өндөр эрэгтэй жүжигчин гэгддэг бөгөөд сайн жүжиглэлтээрээ олонд танигдаж , олон ч кинонд тоглосон билээ.

2. SF9 хамтлагийн гишүүн RoWoon – 191

RoWoon нь SF9 хамтлагийн гишүүн бөгөөд кинонд гол дүр, туслах дүрийг бүтээж мөн загвар ч өмсдөг олон талын авъяастай ажээ.

3. Lee KwangSoo – 192см

Бид бүгдийн ихэнхи нь түүнийг Running Man гэх нэвтрүүлгээр сайн мэдэх бөгөөд тэрээр олон , олон кинонд гайхалтай дүр бүтээсэн байдаг.

4. Lee KiWoo – 193см

Тэрээр бидний мэдэх олон драманд тоглосон. Жишээлбэл “18 Again”, “Miss korea”, “the Doctors” гэх мэт.

5. Lee TaeHwan – 188см

Lee TaeHwan нь загвар өмсөгч болон жүжигчин мэргэжилтэй. ‘W’, ‘What’s wrong with Secretary Kim’, ‘Touch’ гэх мэт бидний сайн мэдэх драмануудад тоглосон байдаг.

6. Koo JaSung-188см

Загвар өмсөгч болон жүжигчнээр ажилладаг. ‘The secret lif of my Secretary’,’Misty’ гэх мэт кинонд тоглож байсан.

7. Kim WooBin-188см

Тэрээр тайзны загвар өмсөгчөөр гараагаа эхэлж байсан ч өдгөө олон драманд дүр бүтээж дэлхий дахинд танигдсан билээ.

8. Kang Hui(Kang Hee)-188см

Тэрээр YG KPLUS-с гаргасан шинэ жүжигчин, загвар өмсөгч юм.

9. CNBLUE хамтлагийн Lee JungShin-188см

CNBLUE хамтлагийн дуучин мөн жүжигчин юм. ‘My first love’, ‘My sassy girl’ гэх мэт драмануудад тоглож байсан.

Source: Handgai.club

Санал болгох

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Back to top button