Солонгосын хамгийн алдартай хос яагаад хоёр тийшээ болсон бэ ?

Өмнөд Солонгос улсын жүжигчин Сон Жүн Ки (Song Joong Ki) болон Со Хе Гё ( Song Hye Kyo) нар салж байгаа тухай мэдээлэл 2019 оны 6-р сард гарч, томоохон шуугиан дэгдээж байсан билээ. Тэд “Нарны үр сад” кинонд хамтран тоглож олны анхааралд анх өртсөн бөгөөд 2017 оны 10-р сард хуримаа хийснээс хойш 20 гаруй сар болоод л гэрлэлтээ цуцлуулсан аж. Өнөөдөр та бүхэнд энэ хоёр жүжигчний бүтэлгүй хайрын түүхийг хүргэхээр бэлтгэлээ.

Үзэгчид тэднийг 2016 онд гарч байсан “Нарны үр сад” цурвалаар анх хамтад нь харж байсан. Гэхдээ хосууд үүнээс ч өмнө бие биенээ мэддэг байсан гэнэ.Тэд 2013 онд жүжигчин Жо Ин Сунаар дамжуулан танилцуулж байсан аж.

“Нарны үр сад” 2016 онд гарч эхэлсэн бөгөөд дэлхий даяар олон арван сая хүнийг жинхэнэ байлдан дагуулсан юм. Үзэгчид гол дүрийн хоёр жүжигчний харилцаа жинхэнэ юм шиг сэтгэгдэл төрүүлж байгааг онцолж байсан. Гэхдээ тэдгээрийн дунд жүжигчид нь үнэхээр бодит амьдрал дээрээ ч дотно харилцаа эхлүүлсэн гэдгийг тааварлаж чадсан нь цөөхөн байх.

2016 оны 3-р сард Сон Жүн Ки болон Со Хе Гё нарын хамтдаа хооллож байгаа зураг цацагдсаны дараа Жүн Ки элдэв цууг яриануудыг үгүйсгэсэн юм. Харин дараа жилийнх нь буюу 2017 оны 7-р сард тэрээр 2015 оноос хойш үерхэж байгаа гэдгээ хүлээн зөвшөөрсөн байдаг.

Хосууд тэр сардаа гэрлэхээр төлөвлөж байгаагаа мөн олон нийтэд зарласан бөгөөд 2017 оны 10-р сарын 31-нд хуримаа хийсэн билээ. К-драма одын романтик гэрлэх саналын тухайд Жүн Ки хайртай эмэгтэйдээ 2016 онд Японд аялж явахдаа гэрлэх санал тавьсан аж. Хамгийн хачирхалтай нь Со Хе Гё нөхрөө өөрөөс нь салах өргөдөл өгсөн болохыг ингэж зарлах хүртэл огт мэдээгүй байсан гэнэ.

Тус мэдэгдэлд: Сайн байна уу, Сон Жун Ки мэндчилж байна.

Юуны өмнө намайг хайрлаж, халамжилж байсан бүх хүмүүст таагүй мэдээ дуулгаж байгаадаа хүлцэл өчье. Би Со Хе Гё-оос салах өргөдлөө өгсөн болно.

Бид нэг нэгнээ доромжилж, буруутгахаас илүүтэйгээр гэр бүл салалтыг тайван замаар шийдвэрлэнэ гэж найдаж байна. Хувийн амьдралаа үүнээс цааш дэлгэхэд хэцүү байгаа гэдгийг мөн та бүхэн ойлгоорой.

Одооноос эхлээд сайн уран бүтээлээр та бүхний ачийг хариулахын тулд бүх чадлаараа хичээх болно Сон Жун Ки… гэсэн байна.

Түүний өмгөөлөгч нь хосууд бүх хэлэлцээрээ хуулийн төлөөлөгчдөөр дамжуулан хийж байгаа бөгөөд бүх зүйл сарын дотор дуусгавар болно гэж мэдэгджээ. Тэд нийтдээ 86 сая ам.долларын хөрөнгөө хуваасан юм.

Үүнээс хэдэн сарын өмнөөс Со Хе Гё олны өмнө хуримын бөгжгүй үзэгдэх болсон тул хэвлэл мэдээллийн хэрэгслүүд хосуудыг салж байгаа хэмээн шуугиж эхэлсэн байсан юм. Гэхдээ энэ нь зүгээр л цуу яриад болоод өнгөрчээ.

Харин хосуудыг салах мэдээ гарсны дараа Sports Chosun сонин тэднийг хуримаа хийснээс 11 сарын дараа буюу 2018 оны 9-р сараас эхлэн тусдаа амьдрах болсон хэмээн мэдээлэв. Үүнээс гадна Сон Жун Кигийн танил нь 2018 оны намар өөр нэг цувралд тоглож байхдаа түүнийг ганцаараа амьдарч эхэлсэн хэмээн мэдэгдсэн юм.

Зарим эх сурвалжийн мэдээлснээр Со Хе Гё 2019 оны эхэн үеэс гэр бүлийн стрессээс болж ойролцоогоор 5 кг жин хассан гэжээ. Түүний жин буурснаас шалтгаалж, хуруунууд нь хуримын бөгжөө тогтоож чадахааргүй нарийн болсон гэх мэдээлэл ч байлаа.Сон Жун Ки харин нэгэн киноны зураг авалтын үеэр хувийн стрессээс болж үс нь унаж эхэлсэн байж болзошгүй гэж нэгэн дотны хүн нь мэдээлжээ.

Энэ бүхний нөлөөгөөр цахим хэрэглэгчид Со Хе Гёг жүжигчин Пак Бо Гумтай явалдсанаас болж гэр бүл салж байгаа хэмээн хардсан байна. Пак Бо Гум нь Со Хе Гёгийн найз бөгөөд нэг цувралд хамтран тоглож байжээ.

Пак Бо Гум үүний хариуд өөрийг нь гүтгэсэн хүмүүст хуулийн хариуцлага үүрүүлнэ гэж анхааруулсан юм. Со Хе Гё болон Сон Жун Ки нар ч мөн худал хуурмаг цуурхал тарааж буй хүмүүст ижил арга хэмжээ авна гэсэн байв.

Сон Жун Кигийн аав ч мөн анхаарлын төвд орсон байна. Сон Жун Кигийн багадаа өссөн байшин нь түүний тоглосон бүтээлүүдийн зурагт хуудсаар дүүрсэн байдаг аж. Гэвч тэдгээрийн дунд байсан Со Хе Гёгийн зураг гэнэт алга болсон нь олны анхаарлыг татав. Сон Жун Кигийн аав нь энэ байшинг арчилж торддог тул хэвлэлийнхэн түүнийг хуучин бэрийнхээ зургийг авч хаясан хэмээн буруутгажээ. Харин цахим хэрэглэгч нар ийм мэдээ тарааж, хөгшин эцгийг хүнд байдалд оруулсан сэтгүүлч нарыг шүүмжилсэн байна.

Сон Жун Кигийн аав нь хүүгээ эхнэрээсээ салж байгаа тухай мэдээг анх хэвлэлээс л олж дуулсан гэнэ. Үүнийг сонсоод тэрээр сэтгэлээр ихэд унасан тул хүмүүстэй ч уулзахгүй, гэрээсээ ч гарахгүй байгаа аж.

Санал болгох

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Back to top button