Хамгийн инээдтэй цуурхалд өртөж байсан 8 Idol

9-р сарын 8-нд Mnet-ийн “TMI News” сэтгүүл алдартнуудын талаархи хамгийн инээдтэй 14 цуу яриаг ухаж гаргажээ.

Heechul Super Junior-ийн гишүүнээс татгалзсан уу? TMI News-ийн хамгийн сүүлд гарсан нэвтрүүлэгт Solar, Sunmi, Chu гэх мэт К-РОР-ын шүтээнүүдийн тухай хамгийн инээдтэй цуу яриаг жагсаав. Таны хувьд аль цуурхал нь хамгийн итгэмээргүй байна вэ?

1. ZE:A Hwang Kwang Hee

2015 онд шүтээн, жүжигчин Kwang Hee пластик мэс засал хийлгэсэн гэдгээ хүлээн зөвшөөрөхөд түүний хувийн амьдралын талаар олон цуурхал гарч байв. Цуу яриагаар бол Kwang Hee шүтэн бишрэгчидтэйгээ зохисгүй харьцаатай байсныхаа төлөө агентлагийн ерөнхийлөгчдөө алгадуулж байсан.

Дараа нь Kwang Hee энэ цуу яриаг няцааж байв.

2. MAMAMOO Solar

Дебют хийхээс өмнөх үеийн цөөхөн зурагтай байсан гэдэг үндэслэлээр MAMAMOO Solar-ийг Хойд Солонгосоос дүр.вэсэн хэмээн буруутгана гэж хэн санах билээ. Сонирхолтой бөгөөд инээдтэй цуу яриаг түүний шүтэн бишрэгчид дотроо хошигнож байсан ч тролл фенүүд нь үүнийг нухацтай авч үзэн яагаад Solar-д өнгөрсөн үеийн зургууд байдаггүй, яагаад тэр Solar нэрээр нуугдаж байгаа талаар яриа гарч эхлэв.

Түүнийг хамгаалахын тулд ахлах сургуулийн үеийн зургууд дахин гарч эхлэхэд цуу яриа намжсан юм.

3. T-ARA Hyomin

Төгс бие галбиртай, гоёмсог дүр төрхөөрөө хүн бүхнийг гайхшруулдаг Hyomin 2017 онд нэгэн тансаг зэрэглэлийн үнэтэй машинтай зургаа дэлгэсний дараа энэ цуу ярианд өртжээ.

Hyomin танилаараа дамжуулан зургаан сарын хугацаатай гэрээгээр тансаг зэрэглэлийн машин түрээслэн жолоодож байсан гэх цуу яриа гарахад худал байв.

4. Sunmi

2018 онд Sunmi “Waterbomb Festival”-д оролцохдоо өөрийн гайхалтай биеийн галбираараа интернет хэрэглэгчдийг гайхшруулсан. Гэвч хачирхалтай цуу яриа гарч, түүнийг хөхний хагалгаанд орсон гэж буруутгав. Sunmi тэр үед үүнийг жин нэмсэнтэй холбоотой гэж тайлбарлаж байв.

5. Lee Hyori

Lee Hyori мөн хөхний мэс засал хийлгэсэн гэх цуу ярианд өртөж байсан бөгөөд энэ нь тэр үедээ зүгээр л түүний хувцаслалттай холбоотой байв.

6. Super Junior Heechul

2020 онд Heechul хамтлагаасаа гарах хүсэлтэй байгаа талаар цуурхал тарсан. Аз болоход, түүний агентлаг SJ label нь цуурхалыг хурдан шуурхай няцаасан юм.

7. Lee Ji Hye

2020 онд Lee Ji Hye хуримандаа зориулж BJ-ээс баяр хүргэсэн захидал болон мөнгө шаардсан хэмээн буруутгагдсан юм. Эцэст нь тэр үүнийг үгүйсгэж, түүнд хэзээ ч хуримын урилга өгөөгүй гэдгээ тайлбарлав.

8. LOONA Chuu

2021 оны 2-р сард эелдэг, гэгээлэг зангаараа хайрлагдсан LOONA Chuu-г сургуулийнхаа нэгэн сурагчийг элдэвээр хэлдэг мөн түүнээс эд зүйлийг нь хул.гайлдаг байсан гэх цуу яриа гарчээ. Гэхдээ Chuu-ийн агентлаг болох BlockBerry Creative нь гүт.гэлгийн эсрэг хууль ёсны арга хэмжээ авахаа мэдэгдсэний дараа хо.хирогч гэгдээд буй эмэгтэй эцэст нь бууж өгч цуу яриаг үгүйсгэжээ.

Source:Oddiin Barimt

Санал болгох

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Back to top button