Солонгосын хамгийн нээлттэй хосууд Hyuna, Dawn нарын талаарх баримтууд

Өмнөд Солонгосын дуучин, ая зохиогч, реппер, загвар өмсөгч Hyuna Солонгосын “Radio star” нэвтрүүлэгт зочилж, сэтгэлийн хямрал болон амьдралынхаа тэмцлийн талаар ярилцлага өрнүүлжээ.

Тэрбээр ярилцлагын явцад өөрийн найз залуу болох Dawn-н талаар нэлээдгүй их ярьсаны хажуугаар хөгжилтэй баримт болгож нэг зүйл хэлсэн нь тэр найз залуугийнхаа хажууд байхдаа огт буддаггүй байна. Мөн Dawn-н байшинтай ойрхон шинэ байшинд нүүж орсон гэдгээ ч зарлажээ.

Тэгвэл хосуудын танилцуулга болон баримтуудаас сонирхуулъя

  • Тайзны нэр: Hyuna
  • Төрсөн нэр: Kim Hyun Ah
  • Төрсөн өдөр: 1992 оны 6-р сарын 6
  • Орд: Ихэр
  • Өндөр: 164 см
  • Жин: 43,1 кг
  • Цусны төрөл: О

Hyuna Өмнөд Солонгос улсын Jeolla гэдэг газар төрсөн. “Choong Chun” дунд сургууль болон “Konkuk” их сургуулийг төгссөн. 2007-2008 оны хооронд “Wonder Girls” хамтлагийн гишүүн байсан. Эцэг, эх нь түүний эрүүл мэндэд санаа зовж байсан тул тэрбээр 2008 онд “Wonder Girls” хамтлагийг орхисон. Тэрбээр 2016 оны 6-р сард татан буугдсан 4Minute-н гишүүн байсан. Тэр Япон болон мандарин/Хятад/ хэлээр ярьдаг.

Мөн Англи хэлээр бага зэрэг ярьж чаддаг. Тэрбээр жүжигчин болохын тулд 50 удаагийн шалгалтанд хамрагдсан боловч бүтэлгүйтсэн. Ахлах ангид байхдаа бүжгийн сонирхол нь илүү хөгжиж эхэлснээр анхны амжилт нь “JYP” энтертайнмент байсан. Түүний эцэг, эх нь салсан. Тэр хоёр эрэгтэй дүүтэй. Түүний ээж нь өөрийн гэсэн кофе шоптой тул тэр кофенд дуртай. Тэр олон шивээстэй. Тэр алдартнуудаас Yuri, Hara, Gain, Sunhwa, Somin, болон Hyomin нартай найзууд.

Hyuna Gangnam style дуун дээр PSY-тай хамтарч ажиллаж байсан. Тэр өөдрөг үзэлтэй мөн шаргуу ажилладаг. Тэр сандаал болон дасгал хөдөлгөөнд дургүй. Пикачу түүнд сайхан сэтгэгдэл төрүүлдэг. Дуртай өнгө нь улаан болон шар. Дуртай амьтан нь далайн хав. Хобби нь хоол хийх, кино үзэх, гэрэл зураг авах болон сэлфи хийх. Hyuna 2016 оны 5-р сараас хойш Dawn-тай үерхэж байсан гэдэг нь 2018 оны 8-р сарын 3-ны өдөр батлагдсан. Тэрбээр 2018 оны 10-р сарын 15-нд “Cube” энтертайнмент-с гарсан. Түүнд өөрийнх нь дутагдлыг хүлээн зөвшөөрдөг, сэтгэл сайтай эр хүн таалагддаг.

  • Тайзны нэр: Dawn /өмнө нь E’Dawn/
  • Төрсөн нэр: Kim Hyo-jong
  • Төрсөн өдөр: 1994 оны 6-р сарын 1
  • Орд: Ихэр
  • Өндөр: 173 см
  • Жин: 60 кг
  • Цусны төрөл: О
  • Иргэншил: Солонгос

Dawn нь Өмнөд Солонгос улсын Hwasun-с гаралтай. Тэр “Pentagon” болон “Triple H”-н гишүүн байсан. Тэр кино үзэхдээ тоглоом хийж, гоочлон үзэх дуртай. Түүний хувийн шинж чанар нь 4D. Энэ нь өвөрмөц болоод бага зэрэг хачин гэсэн үг. Дуртай өнгө нь хар. Тэрбээр нэг удаа “JYP” энтертайнмент-д шалгалт өгсөн боловч хасагдсан. Тэр толгой болон биеэ салж буй мэт бүжиглэж чаддаг. Пентагоныхан түүхийг өхөөрдөм гэж боддог. Тэр бүжиглэхдээ өөр хүн юм шиг болчихдог.

Тэр уснаас айдаг учир усанд удаан сэлж чаддаггүй. Тэр үнэхээр ойлгомжгүй, хачин хүн. Тэрбээр хүүхэд байхдаа амьтны хүрээлэнд амьтан сургахыг хүсдэг байсан. Түүний дуулж байсан анхны дуу нь Солонгос улсын төрийн дуулал. Тэр их хангинасан, чанга хоолойтой. Dawn бүжгийн ур чадвараараа алдартай. Тэрбээр 2019 оны 11 сарын 5-нд бие даасан дебютээ хийж байсан.Тэд загварын өндөр мэдрэмжтэй. Загварын ертөнцөд үлгэр дууриалал ч болж харагддаг. Мөн хоёулаа үзэсгэлэнтэй учир ямар ч хувцасыг амилуулж чаддаг.

Хосууд хоёулаа “instagram” хаяг дээрээ маш идэвхтэй байдаг учир харилцааныхаа талаар олон нийтээс нуудаггүй. Харин ч илүү нээлттэй байдаг. Бусад Солонгос хосуудаас ялгаатай нь тэд өөрсдийнхөө хамт авхуулсан зургаа нэлээд их байршуулдгаас гадна live ч хийдэг.

Тэд их үнэнч. Хосууд “Ask Us Anything” нэвтрүүлэгт оролцож, олон асуултад эргэж буцахгүйгээр шулуун, шударга хариулж байсан.

Хосууд хоёулаа завгүй алдартнууд ч гэсэн харилцаагаа хамгийн бат бөх байлгадаг. Мөн ажил төрлөө урьдынх шигээ хэвийн авч явдагаас гадна бие биенээ гэсэн сэтгэлээсээ хэзээ ч ухарч байгаагүй.

Тэд бие биенийхээ хамгийн том шүтэн бишрэгчид нь.

Тэд хамтдаа олон төрлийн шоу нэвтрүүлэгт орж байсан анхны хосууд.

Тэд дэлхийд алдартай “Dazed” сэтгүүлийн нүүрэн дээр гарч байсан.

Тэдны зургуудаас:

#1

#2

#3

Source; Handgai.club

Санал болгох

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Back to top button