BLACKPINK-ийн “Pretty Savage” хувцаслалт хэр үнэтэй вэ?

BLACKPINK хамтлагийн стилисть өндөр зэрэглэлийн тансаг брендийн хувцсыг өөрчилж ,дахин загварчилж давтагдашгүй болгож өөрчилдгөөрөө алдартай нэгэн билээ. Жеймс Кордентай хамтарсан The Late Late Show тайзан дээр охид маань Pretty Savage дуугаа дуулсан бөгөөд загварын ертөнцийн тэргүүн эгнээнд алхдаг гэдгээ дахин баталсан юм.

1. Jennie

Женни Дэвид Комагийн “Houndstooth Crepe Corset Bodysuit” цувралд 770 доллараар зарагдаж байгаа корсетыг өмсөн гайхшруулсан юм. Энэ нь түүний нарийн бэлхүүсийг тодотгосон бөгөөд гол хэсгээрээ торон оруулгатай нь шинэлэг бас тансаг байлаа.

Түүний гутлыг Koi Footwear-ээс гаргасан бөгөөд “Jennie Striker Chunky Bubble Trainers” гэж зүй ёсоор нэрлэжээ. Энэ бол 40 долларын үнэтэй ба энэ жагсаалтад багтсан хамгийн боломжийн хувцасны нэг юм!

2. Jisoo

Жисоо Bridal Kong-ийн “Haute Couture” тансаг даашинзыг өөрчлөн илүү дэгжин болгосон байв. Түүнийг цахим ертөнцөд “өдтэй охин” гэж хочилдог бөгөөд энэ төрх нь түүний имиджтэй их тохирсон байв.

Энэхүү өмсгөлийг бүрэн болгохын тулд Dice Kayek-н 625 долларын үнэтэй бүстэй хар юбкыг сонгосон байна.

3. Rosé

Дараа нь Розе Дэвид Комагийн 1,010 долларын үнэтэй топыг өмссөн байна.

Пако Рабаннегийн том гялтганасан детальтай юбка өмсжээ. “Паулетт чимэглэсэн юбка” -г ойролцоогоор 2660 доллараар худалдаж авах боломжтой бөгөөд түүнд гайхалтай зохиж байна!

4. Lisa

Эцэст нь Лизагийн харизма нь Late Late Show-ийг асааж байлаа! Түүний хар, цагаан хувцас нь түүнийг бүр их эрч хүчтэй болгосон мэт. Тэрбээр Дэвид Комагийн “Sequin Mini Dress” (1839 USD) -ын өөрчлөгдсөн хувилбарыг цагаан корсетны дээгүүр өмссөн байв.

Alexander McQueen-ийн 1590 долларын үнэтэй “Peplum-Hem Belt” -р илүү гоёмсог болгожээ. Үүний дор THEBLONDS “S / S 2018 цуглуулга” -ын шорт өмссөн.

Санал болгох

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Back to top button