Хүүхдийн мөнгийг 150,000 төгрөг болгож, Халамжийн тэтгэврийн 100,000 төгрөгөөр нэмэгдүүлнэ

Хүүхдийн мөнгийг 150,000 төгрөг болгож, Халамжийн тэтгэврийг 100,000 төгрөгөөр нэмэгдүүлнэ гэх санал яригдаж байна.

2021 оны 9-р сарын 14

Засгийн газрын өнөөдөр /2021-09-14/-ийн хуралдаанаар УИХ-аас баталсан Коронавируст халдвар /COVID-19/-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх тухай хуулийг хэрэгжүүлэх хүрээнд цар тахлын үед эдийн засгийг дэмжих хоёрдахь багц арга хэмжээний талаар хэлэлцэн тодорхой асуудлуудаар шийдвэр гаргалаа. Энэ удаагийн арга хэмжээг хүүхэд, эмзэг бүлгийн иргэд, бага орлоготой өрхийн амьжиргааг дэмжих зорилгоор авч буй юм.

Үүнд:

10 сарын 1-нээс ирэх оны 10 сарын 1-нийг хүртэл 12 сарын хугацаанд 0-18 насны хүүхэд бүрт сар болгон 150,000 төгрөг олгохоор санал дэвшүүлжээ. Одоо олгож буй 100,000 төгрөгийг 50,000-аар нэмэгдүүлж байна. 9 сарын үлдэгдэл 50,000 төгрөгийг өнөө маргаашдаа багтаж хүүхдүүдийн дансанд шилжүүл хэмээж байгаа ажээ. Энэ арга хэмжээнд 12 сарын хугацаанд 547.2 тэрбум төгрөг зарцуулах юм.

Нийгмийн халамжийн дэмжлэг туслалцаа зайлшгүй шаардлагатай бага орлоготой өрхийн насанд хүрсэн 122,3 мянган хүнд сар бүр 32 мянган төгрөгийн хүнсний талон олгодгийг 64 мянган төгрөг, 118,2 мянган хүүхдэд 16000 төгрөг олгодгийг 32 мянга болгож нэмэгдүүллээ.

Нийгмийн халамжийн сангаас олгодог тэтгэвэр, тэтгэмжийг 10 сарын 1-нээс ирэх аравдугаар сарын 1-ний хугацаанд тус бүрт нь 50 мянган төгрөгөөр нэмэгдүүлэх арга хэмжээнд халамжийн тэтгэвэр авдаг 3600 өндөр настан, хөгжлийн бэрхшээлтэй 42 мянган иргэн,

116 одой хүн, тэжээгчээ алдсаны тэтгэвэр авдаг 16,5 мянган хүүхэд, 18 хүртэлх насны 4-өөс дээш хүүхэдтэй өрх толгойлсон эцэг эх сардаа 188 мянган төгрөгийн тэтгэвэр тэтгэмж авч буйн 100 мянган төгрөгөөр нэмэгдүүлэн 12 сарын хугацаанд 488 мянган төгрөг болгохоор боллоо.

Малчдын орлогыг дэмжих зорилгоор малчин өрхүүдэд ноолуурын кг тутамд 20,000 төгрөгөөр тооцож урамшуулал олгох асуудлыг шийдлээ. Эдгээр дэмжлэгт 793.6 тэрбум төгрөг зарцуулах юм.

Санал болгох

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Back to top button