Эмэгтэй хүний бие, сэтгэлзүйн талаар эрчүүдийн мэдэхгүй 15 баримт

Эрэгтэй болон эмэгтэй хүний бие хоорондоо ялгаатай юу гэвэл хүн бүр “мэдээж” хэмээн хариулах байх. Гэхдээ үнэн хэрэгтээ хамгийн чухал ялгаатай талуудыг нь ихэнх хүмүүс мэддэггүй аж. Өнөөдөр та бүхэнд тэдгээр ялгаануудыг шинжлэх ухааны баримттай танилцуулахаар бэлтгэлээ.

1. Эмэгтэйчүүд илүү олон нүдээ анивчдаг

Эмэгтэйчүүд минутанд дунджаар 19, харин эрчүүд 11 удаа нүдээ анивчдаг болохыг судалгааны явцад тогтоожээ.

2. Илүү сайн санах ойтой

Нэгэн судалгаагаар 45-55 насны эмэгтэйчүүд ой санамжийн дасгалыг ижил насны эрчүүдээс мэдэгдэхүйц илүү хийдэг болохыг тогтоосон байна. Хэдийгээр цэвэршилтийн үед тархины чадамж буурдаг ч гэсэн энэ тал дээр эмэгтэйчүүд давуу талаа хадгалсан хэвээр байдаг гэнэ. Мөн хүүхэд насандаа хүртэл охид хөвгүүдээс илүү сайн цээжилдэг болохыг олон удаагийн туршилт нотолсон юм.

3. 6 нас хүрмэгц охидын тархи илүү хөнгөн жинтэй болдог

Нэгэн судалгаагаар 6 нас хүрмэгц охидын тархи илүү хөнгөн жинтэй болдог гэдгийг эрдэмтэд тогтоожээ. Гэхдээ энэ нь оюун ухааны чадамжид огт нөлөөлдөггүй.

4. Эмэгтэй хүнийг 15 секундээс илүү удаан тэврэх юм бол танд шууд итгэж эхэлдэг

Эмэгтэй хүн удаан хугацаанд тэврүүлэх үед окситицин хэмээн даавар ялгардаг. Энэхүү даавар нь хүний сэтгэл санааг дээрдүүлж, өөртөө итгэх итгэл өгөх үйлчилгээтэй. Тиймээс хэр удаан бүсгүй хүнийг тэвэрнэ, тэр чинээгээр тайвширдаг байна.

5. Яагаад эмэгтэйчүүд илүү уйлдаг вэ?

2012 оны нэгэн судалгаагаар эмэгтэйчүүдийн бие дэх пролактин хэмээх дааврын хэмжээ эрчүүдийнхээс 60 хувиар илүү байдаг гэх тооцоо гарчээ. Хэт сэтгэл хөдлөлд автсан эмэгтэйн пролактин их хэмжээгээр ялгардаг бөгөөд үүнээс болоод тархи ачаалалд орж, уйлахад хүргэдэг. Тиймээс пролактинийг нулимсны даавар гэж нэрлэх нь ч бий.

6. Эмэгтэйчүүд цээжиндээ булчингүй, мөн илүү удаан жин хасдаг

Эмэгтэй хүний цээжин хэсэг эрчүүдийнхээс ялгаатай нь ширхэг ч булчингийн эдгүй байдаг. Мөн тэдний бие дэх өөхний эдийн хэмжээ эрчүүдийнхээс 10 хувиар илүү байдаг аж. Тиймээс бүсгүйчүүд арай удаан жин хасдаг гэнэ.

7. Эмэгтэйчүүд эрчүүдээс илүү гүн нойрсож чаддаг.

Дааврын ялгааны улмаас эмэгтэй хүн 30 нас гарсан ч гүн нойрсох чадвараа хадгалж үлддэг бол эрчүүд 20 нас хүрээд гүн нойронд автах нь багасаж эхэлдэг аж.

8. Эмэгтэй хүн олон зүйлийг нэг дор хийхдээ илүү сайн

Эмэгтэйчүүд аливааг хөнгөн сэтгэж чаддаг учраас олон зүйлд зэрэг анхаарлаа төвлүүлэхдээ илүү байдаг гэнэ. Харин эрчүүд нэг төвлөрсөн зүйлээсээ анхаарлаа салгахын тулд илүү хүч зарцуулдаг тул энэ талын чадвар нь арай дутуу хөгждөг юм.

9. Эмэгтэйчүүд илүү гүн стресст автдаг

Эмэгтэйчүүд илүү стресст өртөмхий учраас толгойн өвдөлт, гэдэсний өвчин, таталт зэрэг элбэг тохиолддог. Энэ бүхний цаад шалтгаан нь дааврын ялгаа гэнэ.

10. Эмэгтэйчүүд орон зайг муу мэдэрдэг

Эмэгтэйчүүд орон зайг мэдрэхдээ эрчүүдээс өөр тархины хэсгээ ашигладаг болохыг эрдэмтэд тогтоожээ.

Эрчүүд аливаа зүйлийн орон зайг гурван хэмжээсээр төсөөлж юмсын байрлалыг тооцоолж чаддаг бол эмэгтэйчүүд орон зайг цэвэр баримжаанд тулгуурлан мэдэрдэг байна.

11. Эмэгтэйчүүд мэдрэлийн эмгэг, удаан хугацааны стрессээс болж амархан зөнөдөг

Шинэ судалгаанаас үзэхэд удаан хугацаанд сэтгэл санааны дарамтанд байсан эмэгтэйчүүд хожим нь зөнөх эрсдэл өндөр болдог байна.

12. Эмэгтэйчүүд илүү урт насалдаг

Эмэгтэйчүүдийн даавар эрчүүдийнхтэй харьцуулахад биеийг төрөл бүрийн сөрөг хүчин зүйлээс илүү сайн хамгаалж чаддаг учраас илүү урт наслах үндэс болдог гэнэ.

13. Эрчүүд 1 сая өнгө хардаг бол зарим эмэгтэйчүүд 100 сая өнгийг ялгаж чаддаг

Бүсгүйчүүдийн 2 хувь нь мутацид орсон нүдний торлог бүрхэвчтэй байдаг бөгөөд үүний нөлөөгөөр 100 сая гаруй өнгө ялгах чадвартай болдог аж. Ийм хүмүүсийг тетрахромати гэж нэрлэдэг байна.

14. Эмэгтэйчүүд өвдөлт илүү мэдэрдэг ч мөн илүү сайн тэсдэг

“Plastic and Reconstructive Surgery” сэтгүүлд хэвлэсэн нэгэн нийтлэл дээр эмэгтэйчүүд эрчүүдээс олон мэдрэлийн судалтай байдаг учраас өвдөлтөнд илүү мэдрэг байдаг хэмээн бичсэн байна. Жишээлбэл эмэгтэй хүний нүүрний арьс 34 мэдрэлийн судалтай бол эрэгтэй хүнийх дөнгөж 17-той байдаг гэжээ. Харин эм даавар буюу эстрогений тусламжтай эмэгтэйчүүд өвдөлтийг илүү сайн тэсвэрлэж чаддаг аж.

15. Эмэгтэйчүүд үнэрийг илүү сайн мэдэрдэг

Эмэгтэйчүүдийн хамар илүү олон үнэр мэдрэгчтэй байдаг гэнэ.

Санал болгох

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Back to top button