BLACKPINK Jennie ‘Squid Game Season 2’-д онцгой дүр бүтээх үү?

(Зөвхөн фенүүдийн гаргасан бяцхан таамаг болно.)

BLACKPINK хамтлагийн Jennie Netflix-н шинээр тренд болоод буй ‘Squid Game’ цувралын 2-р бүлэгт гарах уу?

Саяхан бяцхан “сэжүүр” гарч ирж к-драма шүтэн бишрэгчдийн сонирхлыг татсан бөгөөд тэрээр алдартай цувралд дүр бүтээсэн байж магадгүй болоод байна.

Тодруулбал, Netflix-н хит цуврал ‘Squid Game’ олон ангит кино дэлхийн өнцөг булан бүрт буй үзэгчдээс асар их хайр, дэмжлэг авч, үргэлжлэл болох шинэ бүлэг гаргах төлөвтэй байгаа гэж фенүүд таамаглаж байгаа.

Тус цуврал дахь Kang Saw Byeok-н дүрд тоглосноороо дэлхий даяарх олны анхаарлыг татсан Jung Ho Yeon BLACKPINK Jennie-тэй маш дотны найзууд бөгөөд кино зураг авалтын үеэр нь хамт авахуулсан зургаа дэлгэж олны анхаарлыг татжээ.

Зураг авалтын багаас нь хүртэл Jennie-д онцгой бэлэг илгээсэн.

Магадгүй Jennie зүгээр л найзыгаа дэмжихийн тулд ‘Squid Game’-ийн зураг авалтын талбайд зочилсон нь, хамтран ажилласан баг, жүжигчдийг нь дэмжсэнд нь кино багийн зүгээс талархал үзүүлсэн байх!

Санал болгох

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Back to top button