“Crash Landing on You” киноны алдарт хос үнэхээр анхны хүүхдээ өлгийдөн авах гэж байгаа юу?

Энтертайнмент ертөнцийн алдартнуудын амьдралтай холбоотой элдэв цуурхал, дуулиан шуугиан бараг өдөр алгасалгүй цахим орчинд тархаж байдаг гэхэд хилсдэхгүй. Үүний нэг жишээ нь Өмнөд Солонгосын алдарт жүжигчин Сун Е Жин (Son Ye Jin)  “Crash Landing on You” кинон дээр хамтран ажилласан жүжигчин Хён Бин (Hyun Bin) -тэй бодит амьдрал дээрээ ч хайр сэтгэлийн холбоотой болсон нь хэдхэн сарын өмнө тодорхой болсон билээ. Тэгвэл саяханаас хоёр жүжигчнийг анхны хүүхдээ өлгийдөн авах гэж байгаа тухай цуурхал дэгдэж, шүтэн бишрэгчдийг нь баярлуулаад байгаа юм.

Ахлах сургуулиа дөнгөж төгсөж байхдаа “Secret Tears” (2001) киноны туслах дүрийг бүтээж, тэр үеэс хойш өнөөг хүртэл кино урлагийн салбарт ажилласаар байгаа үзэсгэлэнт жүжигчин  Сун Е Жин ирэх жилийн 1-р сарын 11-нд 40 нас хүрэх бол Хён Бин 9-р сарын 25-нд 40 нас хүрнэ.

Тэд “Crash Landing On You” драмад хамтрахаас өмнө 2018 онд “The Negotiation” нэртэй кинонд хамтран ажиллаж байсан боловч Сун Е Жинд өмнө нь Хён Бинтэй ажиллахдаа тусдаа байршилд зураг авалт хийх шаардлагатай байсан тул хамтдаа жүжиглэж байгаа юм шиг санагдаагүй гэж тайлбарлаж байв.

Жүжигчин хосыг 2020 оны 3-р сараас хойш уулзаж байгааг хоёр талын агентлагуудаас албан ёсоор баталж байсан билээ.

Ийнхүү хайр сэтгэлийн холбоотой болсноо зарлаад төдийлөн удаагүй байгаа алдарт хосыг анхны хүүхдээ өлгийдөн авахаар зэхэж байгаа гэх цуурхал хэдхэн хоногийн өмнөөс цахим орчинд давалгаалж эхэлсэн байна. Энэ яриа Сун Е Жиний стилист эмэгтэйн инстаграм хуудсандаа оруулж, Е Жиний хуудсыг тэмдэглэсэн уг зургаас эхлэлтэй бөгөөд бондгор гэдсээ нуух мэт хэлхгэр сул даашинз өмссөн байсан нь жүжигчин бүсгүйг бие давхар болсон хэмээн “хардахад” хүргэсэн байна. 

Гэвч үнэн хэрэгтээ зураг дээрх эмэгтэй Сун Е Жин өөрөө биш болж таарсан нь олон шүтэн бишрэгчийнх нь урмыг хугалжээ. Харин зураг дээрх эмэгтэйчүүд Е Жиний нүүр будгийн артист, стилист хоёр бөгөөд түүний илгээсэн бэлгэнд талархлаа илэрхийлсэн нь энэ байсан аж.

Сонирхолтой нь, жүжигчин бүсгүйн үнэнч шүтэн бишрэгчдийн дунд Сун Е Жин, Хён Бин нарыг хугацаа алдалгүй яаравчлан гэрлэж, үр хүүхэдтэй болохыг нь харахыг тэсэн ядан хүлээж байгаа олон хүн байв. 

Алдарт хос хамтдаа дэлгүүрээр явж байгаад папараццийн дуранд өртсөн нь.

Санал болгох

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Back to top button