DIOR-ийн захирал Jisoo-д юу хэлэв?

Jisoo Парист болсон Dior брендийн хамар/зуны 2022 оролцож шуугиан тарьсан билээ. Тэрээ 2022 оны Dior Resort загварын даашинзыг алтан шаргал цүнх, хар ѳндѳр ѳсгийтийн хослолоор энгийн хэрнээ догь харагдахуйц ирсэн.

Jisoo-г загварын шоун дээр хүрэлцэн ирмэгц түүхэндээ байгаагүй шуугиан үүсч, хүмүүс түүнийг харахын тулд дагаж гүйлдэж байсан нь олон хүнийг гайхшруулсан.

Энэ үеэр Jisoo-тэй анх удаа биечлэн уулзсан Dior-ийн захирал хүртэл түүнд тогломоор их сонирхолтой үг хэлсэн нь камерт буужээ.

Jisoo-гийн орчуулагчид хандан “YG түүнийг халвал над руу мэдэгдээрэй. Би түүнийг авна шүү” хэмээжээ. Ингэж хэлсэн шалтгааныг фенүүд нь судлан үзтэл Dior бусад томоохон брендүүдтэй харьцуулахад тѳлѳѳлѳгч нартаа тун ѳндѳр цалинтай байдгийг олж мэджээ.

Сэтгүүлч Dior-ийн захирлаас яагаад ийм байж боломгүй ѳндѳр цалинг ѳгдѳг болохыг асуухад “Dior бренд гэр бүлээ санхүүгийн асуудалтай байлгахыг хүсдэггүй.” хэмээн тайлбарласан байдаг аж. Charlize Theron-тай Dior-ийн сүрчиг J’Adore нүүр царайгаар 13 жилийн гэрээ хийж 65 сая долларыг шууд авч, гэрээ дуустал жил бүр 5 сая долларын цалинтай байдаг. Тэгвэл Jisoo гоо сайхан болон загвартай зэрэг гэрээ хийж тѳлѳѳлдѳг анхны алдартан байхад цалин нь хэр байдаг бол?

Санал болгох

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Back to top button