Солонгос Кардашиан гэх нэрээр алдаршсан реппер Жесси

Сүүлийн үед нэрд гараад байгаа Солонгос дуучин, реппер бүсгүйг танилцуулж байна. Урлагийн салбарт олон жил зүтгэсэн тэрээр үр шимийг нь одоо л хүртэл хүн бүрийн хайрлаж, хүндэлдэг, үзэх дуртай уран бүтээлч болоод байгаа юм.

Жесси нь өдгөө 33 настай бөгөөд 2005 онд дебютээ хийж байв. АНУ-д төрөөд 15 насандаа Солонгост ирсэн байдаг. Түүний өөртөө итгэлтэй байдал, харимз төдийгүй хүчтэй хоолой нь амжилтынх нь нууц билээ. Гоо сайхны мэс ажилбар хийлгэсэн, бүх юм нь хиймэл гэхчлэн түүнийг элдвээр хэлэх хүмүүс цөөнгүй байдаг ч, Жесси үүнд нь “Тэгээд юу гэж?” гэж хариулдаг тийм л зан чанартай нэгэн.

“Би өөрөө мөнгөөрөө мэс ажилбар хийлгэж, өөрийн мөнгөөр хөх хийлгэсэн байхад та нар яагаад хүндээр хүлээж аваад байгаа юм” хэмээн нүүр бардам хэлж чаддаг өөртөө итгэлтэй, хүчтэй бүсгүй.

Халуухан гэх үг түүнийг л тодотгох гэж бий болсон мэт санагддаг. Дасгал хөдөлгөөн их хийдэг, биеийн галбираа үргэлж сайхан хэвээр хадгалж чаддаг түүнээс урам зориг авах бүсгүйчүүд олон. Тэгвэл хамтдаа Солонгос Кардашиан гэж нэрлэгддэг реппер Жессигийн халуухан төрхүүдийг үзэж сонирхоцгооё.

Санал болгох

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Back to top button