8 сартайдаа 300 мянган дагагчтай болж байсан эгдүүтэй охин өдгөө хэрхэн өөрчлөгдсөн бэ?

2015 онд фэйсбүүк, инстаграм дээр гайхалтай том цэнхэр нүдтэй, урт сормуустай өхөөрдөм охины зургууд нэлээд алдаршиж байв. Хүүхэлдэйн киноны баатар шиг төрх, сэтгэл татам инээмсэглэлээрээ хүн бүрийн зүрх сэтгэлийг “нялхруулж” байсан тэрхүү охин аль хэдийнэ 6 нас хүрчээ. Ингээд түүний хэрхэн өсч том болсон, эцэг эх нь ямар хүмүүс байдгийг энэхүү нийтлэлээс сонирхоно уу.

Өхөөрдөм охины нэрийг Ижипт Ратумаитавуки гэдэг бөгөөд Австралийн Брисбэйн хотод 2014 оны 10-р сарын 24-нд төржээ.

Тэрээр нэг ой ч хүрээгүй байхдаа фэйсбүүк дээр 300 мянган дагагчтай болж, унтаж буй зураг нь л гэхэд 100 мянган лайк цуглуулж байв.

Дэлхий даяар түүний эгдүүтэй төрхийг өхөөрдөн, сайхан үгсээр мялааж байсны зэрэгцээ алдарт Ким Кардашьян хүртэл түүнд хувцас, тоглоом, хүүхдийн хэрэгслүүд бэлэг болгон илгээжээ.

Бяцхан охинд заяасан бурхны бэлэг гэмээр үзэсгэлэнтэй нүд, сормуусыг нь харсан хүмүүст түүний эцэг эх нь ямар хүмүүс байдгийг харах хүсэл төрөх нь дамжиггүй.

Ижиптийн ээж, загвар өмсөгч мэргэжилтэй Шана Иверс анх охиныхоо зургийг цахим орчинд хуваалцаж, багаасаа алдарших замыг нь зассан байна. 

1990 онд төрсөн Шана Иверс нь царай төрх, бие галбираараа яах аргагүй Кардашьяны гэр бүлийн гишүүн гэлтэй харагддаг.

Загварын салбарт ороод 10 жил болж буй түүнийг заримдаа “Алтан эргийн Кардашьян” ч гэж хочилдог гэнэ.

Харин охины аав нь Австралийн рэппер Fortafi юм. Урлагийн карьерынхаа зэрэгцээ программист хийдэг тэрээр охинтойгоо үргэлж цагийг өнгөрүүлдэг, сайн аав гэдэг нь зургуудаас нь харагдана.

“Царайлгуудын” гэр бүл Арабын нэгдсэн Эмират улс руу нүүсэн бөгөөд өдгөө Дубай хотод аз жаргалтай амьдарч буй гэнэ.

6 нас хүрсэн Ижипт охины хэрхэн өөрчлөгдсөнийг харсан хүмүүс илүү урт үстэй, эмэгтэйлэг төрхтэй болсныг эс тооцвол багын өхөөрдөм нүд, сормуус нь яг хэвээрээ байна гэлцэж байлаа.

Хүүхэд багаасаа цахим орчноос хамааралтай болохын сөрөг нөлөөг хүмүүс мэднэ. Гэхдээ Ижипт охин хэдий алдартай болсон ч хүүхэд нас нь бусад жаалуудаас төдийлөн ялгаагүй, энгийн бөгөөд аз жаргалтай өнгөрч байгааг ээж нь онцолжээ.

Source: caak.mn

Санал болгох

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Back to top button