Won Jin Ah болон SF9 хамтлагийн Rowoon нар тоглох шинэ киноны постер цацагдлаа.

JTBC-ийн удахгүй нээлтээ хийх Даваа-Мягмар гарагийн “She would never know” драма гол дүрийн Won Jin Ah болон SF9’s Rowoon нарын шинэ постерыг дэлгэлээ!

“She never never know” вэб драма киног өөрчилснөөр гоо сайхны брендийн маркетингийн багийн ахлагч төгс төгөлдөр хүн Yoon Song Ah (Won Jin Ah) болон түүний доор ажилладаг Chae Hyun Seung (Rowoon) нарын хайрын түүхийг өгүүлэх болно.

Шинэ дэлгэсэн постер дээр Yoon Song Ah, Chae Hyun Seung нар нэг шөнийн цэнгээний газарт бие биетэйгээ тааралдаж, ажил дээрээ байдаг шиг ердийн дүр төрхөөсөө өөр төрхтэй байхыг хараад гайхаж байгаагаар гарсан байна.

Ахлагч, захирагчийн хувьд хосууд ажил дээрээ үргэлж хамт байдаг боловч энэ удаад тэд ажлын өрөөнөөс гадуур ч хоорондоо тааралдана. Тэдний учрал хувь тавилан эсвэл зүгээр нэг тохиолдлоор тохиолдсон эсэхийг харах л үлдлээ.

Уг кино нь 2021 оны 1 сарын 18ны орой 21 цагаас /Монголд 22 цагаас/ JTBC сувгаар цацагдах болно.

Санал болгох

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Back to top button