True beauty цувралаас авах бидний сургамж

Гадаад өнгө үзэмж хэзээ ч доторх жинхэнэ хүнийг тодорхойлохгүй

Хичнээн царай муутай ч доторх хүн нь үзэсгэлэнтэй гэдгийг харуулдаг.

Төгс хүн гэж байхгүй

Хэдийгээр муу дүр шиг ч тэрээр үнэхээр ганцаардмал бас зовдог гэдгийг мэднэ. Түүнд гол дүрээс илүү бүх зүйл байгаа ч тэр бүхэн нь ямар ч үнэ цэнэгүй.

Нөхөрлөл бол үүрдийнх

Жү гён-ы царай илчлэгдэхэд Су А маш их уурладаг. Гэхдээ энэ буруу ойлголт байсан төдий. Тэрээр дараа нь түүний талд зогсдог. Энэ л жинхэнэ нөхөрлөл. Биднийг ямар ч үед байгаагаар минь хайрладаг.

Ахлах сургуулийн сэтгэл зүй

Сэ Ён-ы талаар дурсаад ч хэрэггүй биз. Иймэрхүү дээрэлхэх гадуурхах явдал Ахлах сургууль болгонд байдаг. Сэтгэл гутралд орох тохиолдол сүүлийн үед ихээхэн нэмэгдэж байгааг та бүхэн мэдээ мэдээллээс харж байгаа. Ийм үед бид найз нөхөддөө сэтгэлийн дэм өгөх хэрэгтэй.

Өөрийн зөв гэж бодсон зүйлдээ тууштай байх

Энэ цуврал дахь хамгийн эрэлхэг эмэгтэй. Шудрага бус зүйлийг тэвчихгүй зан нь түүнийг тодорхойлж байгаа юм. Өөрийн дуртай ажлаа халагдахаа мэдсээр байж Сэ Ён-ы хэргийг илчилдэг. Буруу гэдгийг нь мэдсээр байж зүгээр сууж болохгүй гэдгийг харуулдаг.

Ах дүүгийн хайр

Хичнээн шоглож тоголдог ч хүнээс хамгаалж өмөөрдөг нь маш их хайрын илрэл юм шүү.

Гэр бүлийн үнэ цэнэ

Жү Гёний ээж хичнээн охиноо хайхардаггүй байсан ч сүүлд нь болсон бүх зүйлийг харснаар гэмээ ухаардаг. Эцэг эхийн анхаарал халамж хүүхдэд дутагдахад хүүхлийн өөртөө итгэх итгэл ч буурдаг. Тийм болохоор түүн шиг алдаа битгий гаргаарай.

Санал болгох

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Back to top button