“True Beauty” кино багийн ажилчид маскгүйгээр зураг авсандаа уучлалт гуйжээ.

2-р сарын 5-нд жүжигчин Cha Eun Woo олон нийтийн сүлжээндээ драмын жүжигчид болон арын ажилчдын хамт авахуулсан зургаа “True Beauty”киноны баг хамт олон, жүжигчид та бүхэн бүгд шаргуу ажиллаа.” хэмээн нийтэлжээ. Үүний дараахан Өмнөд Солонгост COVID-19 өвчнөөс урьдчилан сэргийлэх арга хэмжээний дагуу хатуу чанга дэглэмтэй байх үед зураг дээр ихэнх хүмүүс маск өмсөөгүй, ойр ойрхон олон хүмүүс бөөгнөрөлдсөн байна хэмээн олон хүмүүсийн шүүмжлэлд өртжээ. Тэгвэл кино багийн зүгээс:

“Кино зураг авалт дууссаны дараа авсан баг хамт олны зурагнаас болж олон хүний ​​санааг зовоосонд хүлцэл өчье. “True Beauty” киноны зураг авалтын үеэр бид халдвар дамжихаас урьдчилан сэргийлэх дүрмийг чандлан сахиж, зураг авалтаа аюулгүй хийж дуусгасан. Гэсэн хэдий ч бид маскаа түр тайлж зураг авахуулж хүмүүсийн сэтгэлийг зовоосон байна. Дүрэм журамд хайхрамжгүй хандсан ганц ч хором байгаагүй, аюулгүй байдлыг бий болгохын тулд бид чадах бүхнээ хийх болно.” хэмээн мэдэгдэл хийжээ.

Санал болгох

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Back to top button