Song Kang болон Park In Hwan нарын удахгүй гарах балетын тухай драманы тийсэр цацагджээ

tvN-ийн удахгүй нээлтээ хийх “Navillera”-гийн богино ч гэлээ уянгалаг гэмээр анхны тийсэр цацагдлаа!

Драматайгаа ижил нэртэй вэбтүүнээс сэдэвлэсэн “Navillera” нь 70 настайдаа балетаар хичээллэж эхэлдэг тэтгэвэрт гарсан шуудан зөөгч Duk Chool (Park In Hwan) , 23 настай балетчин Chae Rok (Song Kang) нарын тухай болон амьдрал нэг л удаа тохиодог учир мөрөөдлөө биелүүлж буй хүмүүсийн тухай түүхийг энэхүү драмад өгүүлэх аж.

Chae Rok балетаар хичээллэх замналаа хожуу эхлүүлсэн ч ер бусын авьяастай нэгэн. Тэрбээр хөлбөмбөгөөс гадна юу ч бодож байгаагүй ч балетын тоглолтыг санамсаргүй байдлаар үзсэнийхээ дараа үгээр хэлэхийн аргагүй зүйлийг мэдэрдэг. Duk Chool амьдралынхаа туршид хийсэн зүйлээ эргэцүүлэн санаж, насан туршдаа хүссэн хүслээ биелүүлэхийн тулд өндөр настай ч балетын салбарыг зорьдог.

Тийсэр дээр нь Chae Rook, Duk Chol нар балетыг сонирхож эхэлсэндээ талархаж буйг дүрслэх агаад Chae Rook цэнхэр тэнгэр дор балетын чамин хөдөлгөөнүүдийг хийж түүний дээр эрвээхэй нисч, “Хүн бүрийн хувьд нисэх боломжтой үе ирдэг. ” гэсэн бяцхан текст гарч ирдэг. Хүний хүсэл мөрөөдөл, зорилго тэмүүллийн талаар өгүүлэх classic төрлийн драма тун удахгүй гарах нь.

Санал болгох

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Back to top button