IZ*ONE хамтлаг энэ 4-р сард албан ёсоор тарахаасаа өмнө сүүлчийн тоглолтоо хийнэ.

Тасалбарын захиалга 2-р сарын 16-ны өдөр 12 цагт тасалбар борлуулах платформуудаар зарагдаж эхэлнэ. “ONE, THE STORY” online тоглолт 3-р сарын 13-ны 20 цагт, 3-р сарын 14-ний 17 цагт 2 өдөр болно.

Тэд саяхан өөрсдийн анхны дебют “La Vie En Rose” тийсэр видеотой төстэй тоглолтын постерыг онлайнаар гаргажээ.

IZ*ONE нь 2018 Mnet Produce 48 шоугаар сонгогдсон арван хоёр гишүүнээс бүрддэг. Тэдний гэрээ 2 жил 6 сарын хугацаатай хийгдсэн тул энэ 4-р сард үйл ажиллагаагаа албан ёсоор дуусгах юм.

IZ*ONE хэвлэл мэдээллийн албаны ажилтан “Бид 4-р сард тэдний гэрээг дуустал үйл ажиллагаагаа үргэлжлүүлж, гишүүдээс санал асуух болно.” гэжээ. 3-р сард болох тэдний онлайн тоглолтыг онлайн тасалбарын үйлчилгээгээр дамжуулан худалдан авах боломжтой бөгөөд Interpark, PIA, AXS, MECIMAPRO зэрэг сайтаар шууд дамжуулагдах аж.

Санал болгох

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Back to top button