Хамгийн өндөр оролготой 29 айдол

Хэдэн мянган бэлтгэгдэгч дундаа хэдхэн нь л хамтлагт ордог ч тэр дотроос бүр цѳѳн хүмүүс нэр алдарт хүрч чаддаг. Кпопын хамгийн баян айдол байна гэдэг их хэмжээний мѳнгѳ олох чадвартай байна гэсэн үг. Мѳнгѳ их хэмжээгээр олдог ч тэр мѳнгѳѳ эргэлтэд оруулж хѳгжмийн салбараас илүү ѳѳр зүйлд хѳрѳнгѳ оруулах, үл хѳдлѳх хѳрѳнгѳ авах зэргээр ухаалгаар мѳнгѳѳ ѳсгѳх арга сүүлийн жилүүдэд эрчимтэй ихэссэн.

Тэгэхээр Кпопын хамгийн ѳндѳр орлоготой 29 айдолуудыг танилцуулж байна. Тэд хѳгжим, хѳрѳнгѳ оруулалт, зар сурталчилгаа, нэвтрүүлгийн орлого, кино, цахим мартекинг зэргийг хийж олон урсгалаас мѳнгѳ олж чадаж байгаагаараа энэ жагсаалтад дээгүүр орж байгаа билээ.

Яг айдолууд хэр их хэмжээний орлого олдгийг яг таг хариулах нь боломжгүй хэрэг…Бусад 5 эх сурвалжийг мэдээллийг харгалзан үзэн тус жагсаалтыг гаргасан болно.

  • Энтермаймент компаниас авдаг цалин
  • Зар сурталчилгаа
  • Хѳрѳнгѳ оруулалт
  • Үл хѳдлѳх хѳрѳнгѳ
  • Нѳлѳѳлѳгч (Цахим сүлжээ)

Ийнхүү жагсаалттай танилцана уу.

Rosé (Roseanne Park)

Тэрээр Melbourne-д ѳсч Солонгос руу нүүсэн. BLACKPINK-ийн гол хоолой, туслах бүжигчин. Аав болон тѳрсѳн эгч нь хуульчийн мэргэжил эзэмшсэн чинээлэг айлын охин. Дэбүтээс ѳмнѳ G-Dragon-ий ‘Without You” дуунд хамтран дуулсан нь том амжилт авчирсан. Францын тансаг зэрэглэлийн Saint Laurent хувцасны болон гоо сайхны бүтээгдэхүүнийг сурталчилдаг анхны олон улс дахь тѳлѳѳлѳгчѳѳр 2020 оноос хойш ажиллаж байгаа.

Тооцоологдсон хѳрѳнгѳ: $12 сая | 34 тэрбум тѳгрѳг

Jisoo (Jisoo Kim)

Jisoo бол жүжигчин, дуучин, модел. Blackpink хамтлагийн гишүүн ба инстаграмдаа хамгийн их дагагчтай Кпоп айдолуудын нэг. Dior-ийн тѳлѳѳлѳгчѳѳр ажиллахын хажуугаар бусад гоо сайхны брендүүдийн нүүр царайгаар ажиллаж байсан тэрээр жүжигчний карьераа эхлэх гэж байгаа.

Тооцоологдсон хѳрѳнгѳ: $12 сая | 34 тэрбум тѳгрѳг

Jennie ( Jennie Kim)

Jennie бол дуучин, реппер, модел. Blackpink хамтлагийн гишүүн. 2018 онд хамтлагаасаа гадна соло үйл ажиллагаа явуулж эхэлсэн нь тун амжилт олсон. Chanel-ийн нүүр царай буюу тѳлѳѳлѳгчѳѳр 2018 оноос одоог хүртэл ажиллаж байгаа. Үүгээр зогсохгүй Солонгосын нѳлѳѳ бүхий Hera, Calvin Klein, Lotte зэрэг брендүүдийн нүүр царайгаар ажиллаж байсан.

Тооцоологдсон хѳрѳнгѳ: $12 сая – $15 сая | 34 – 43 тэрбум тѳгрѳг

Lisa (Lalisa Manoban)

Lisa Тайландад тѳрсѳн. Blackpink хамтлагийн гол бүжигчин, туслах реппер. Аав нь Тайландад тун алдартай тогооч. Бусад гишүүдээс илүү орлого олж байгаа гол шалтгаан Тайланд болон Хятадад тун нѳлѳѳ бүхий сурталчилгаануудын саналд дарагдсан. Тайландад хамгийн ѳндѳр ѳртгѳѳр сурталчилгаанд тоглодог алдартан. Үүгээр зогсохгүй ѳѳрийн гэсэн YouTube Channel-аа ажлуулдаг. Кпопын айдол дундаас хамгийн их дагагчтай инстаграм хэрэглэгч.

Тооцоологдсон хѳрѳнгѳ: $15 сая | 43 тэрбум тѳгрѳг

Baekhyun

Suho ѳмнѳ Radio Star дээр Baekyun-ийг хамгийн баян гишүүнээ гэж хэлсэн. Соло албумаа гэхэд л 500,000 хувь борлуулсан нь үүнийг нотлох жишээ. Мѳн Burberry Korea-ийн тѳлѳѳлѳгч, ѳѳрийн загварын бренд Privé Alliance-ийг удирддаг. Гоо сайхны салбарын сурталчилгаанд ч тоглож байсан.

Тооцоологдсон хѳрѳнгѳ: $15 сая | 43 тэрбум тѳгрѳг

Jay Park

Jay Park бол хѳгжмийн зохиолч, дуучин, бүжигчин. Ѳѳрийн гэсэн AOMG хэмээх хип хип агентлагийг байгуулсан. Гэхдээ тэр KPOP гэдэг ангилалд хамаарахгүй байж болох юм. Одоо AOMG болон олон улсад үйл ажиллагаа явуулдаг H1GHR MUSIC (2017)-ийн захирал. Roc Nation буюу Jay-Z-ийн компанитай гарын үсэг зурж байсан. Олон улсын хѳгжмийн салбарт гүүр болж байгаа нэгэн.

Тооцоологдсон хѳрѳнгѳ: $15 сая | 43 тэрбум тѳгрѳг

Taeyeon (Kim Tae Yeon)

Taeyeon бол дуучин. SNSD-ийн гишүүн байснаараа танигдсан. Кино, драма, зар сурталчилгааны дуунуудыг нэлээн хэд дуулж байсан. Цахим сүлжээнд идэвхтэй байж контент бүтээдэг нэгэн. Маш амжилттай соло карьертай. Нэлээн хэдэн жилийн ѳмнѳ тэр эцэг эхдээ 1 сая доллараар үнэлэгдэхүйч орон сууц худалдаж авч ѳгсѳн. Mercedes Benz SLK 55 AMG, Porsche Boxster, мѳн BMW M4 гэсэн 3 машинтай.

Тооцоологдсон хѳрѳнгѳ: $18 сая | 51 тэрбум тѳгрѳг

Jin (Kim Seok-jin)

Jin BTS хамтлагийн туслах хоолойнуудын нэг. BTS-ийн хэдэн дууг зохиож, продюьссерласан. Тэрээр Солонгост Японы имижтэй ресторан нээж хоолны салбарт орсон. Hyundai Black Card-тай. Сүүлд 1.8 сая долларын үл хѳдлѳх хѳрѳнгѳ худалдаж авсан. Аав нь Солонгосын томоохон компаний захираг бол ээж нь Солонгосын Мисс байсан аж. Big hit-ийн хувьцаанаас эзэмшдэг.

Тооцоологдсон хѳрѳнгѳ: $20 сая | 57 тэрбум тѳгрѳг

V (Kim Tae-Hyung)

V бол дуучин, дуу зохиогч, бүжигчин, жүжигчин. BTS-ийн зохиосон дуунуудаас ихэнхи орлогоо олдог. Hwarang: The Poet Warrior Youth кинонд тоглож жүжигчний карьераа эхлэсэн. Мѳн V-Live-ийн үзэлтээрээ дээд рекорд тогтоосон.

Тооцоологдсон хѳрѳнгѳ: $20 сая | 57 тэрбум тѳгрѳг

Jungkook (Jeon Jeong-kook)

Jungkook бол гол хоолой ба BTS-ийн дуунуудыг мѳн зохиож байсан. Flower Crew болон Celebrity Bromance зэрэг зурагтын нэвтрүүлэгт хэд хэдэн удаа орсон. Бэлнээр саяхан 1.7 сая долларын орон сууц худалдан авсан.

Тооцоологдсон хѳрѳнгѳ: $20 сая | 57 тэрбум тѳгрѳг

Jimin (Park Jimin)

Jimin бол BTS-ийн дуучин. Puma, Coca Cola, болон Hyundai Motors зэрэг ѳндѳр зэрэглэлийн брендүүдийн сурталчилгаанд байсан. Хамгийн удаан хугацаанд Солонгосын нэр хүндийн жагсаалтыг тасралтгүй тэргүүлж байгаа цор ганц Солонгос айдол билээ.

Тооцоологдсон хѳрѳнгѳ: $20 сая | 57 тэрбум тѳгрѳг

RM (Kim Nam-Joon)

RM бол BTS-ийн ахлагч, реппер. Үүгээр зогсохгүй 130 гаруй дууг зохиож зохиогчийн эрхээ авчихсан дуу зохиогч билээ. Соло уран бүтээлчээрээ мѳн тун амжилттай яваа. Олон удаа Солонгосын зурагтын нэвтрүүлэгт оролцож байсан.

Тооцоологдсон хѳрѳнгѳ: $20 сая – $25 сая | 57 – 71 тэрбум тѳгрѳг

Suzy

Suzy бол Солонгосын охидын хамтлаг болох Miss A-ийн гишүүн асан. Тэр 2013 онд зѳвхѳн сурталгаанаас л 9 сая долларын олж байсан. Голчлон нүдний шил, эмийн бэлдмэл, загвар дээр суурилан ажилладаг. Гэхдээ түүнд сурталчилгаанд нь тоглож үзээгүй салбар гэж үгүй. Жишээлбэл, гоо сайхны бараг л бүх бренд, пизза утас, кимчины хѳргѳгч, парк, GPS-ийн бүтээгдэхүүн гэх мэт. Дуучин, жүжигчнээр зэрэг карьераа хѳѳдѳг болохоор сурталчилгааны модел болоход хамгийн тохиромжтой бѳгѳѳд хамгийн эрэлттэй алдатнуудад багтдаг. Одоо Gangnam-д байрлах 3.8 сая долларын үнэ бүхий хэдэн давхар барилгатай.

Тооцоологдсон хѳрѳнгѳ: $25 сая | 71 тэрбум тѳгрѳг

Yoona (Im Yoon-ah)

Yoona бол Кпопын хамгийн алдартай охидын хамлаг болох SNSD-ийн гишүүн байсан. Нийтдээ 20 гаруй гоо сайхны бүтээгдэхүүний сурталчилгаанд Солонгост тѳдийгүй Азид тоглосон. Солонгост хүжигчнээр ажиллахаас гадна Хятадад ч мѳн кинонд тоглодог ба ингэхдээ нэг дүрд 2.5 сая доллараар үнэлэгддэг аж. Одоо Pandora, S-Oil, Crocs, LOVCAT, Lee Jeans болон шинэ Porche-ийн моделоор ажиллаж байгаа.

Тооцоологдсон хѳрѳнгѳ: $25 сая | 71 тэрбум тѳгрѳг

BоA (Kwon Bo-Ah)

BоA бол дуучин, бүжигчин, дуу зохиоч жүжигчин бѳгѳѳд ганц Солонгос бус Японд маш алдартай уран бүтээлч. Ганцаараа Японд нэг сая албум борлуулж чадсан. Япон, Солонгос, Англи хэлтэйгээс гадна Хятадаар дуу гаргаж байсан. Кпопын салбарт 20 жил оршиж тогтнож байгаагаараа “Кпопын Хатан” хэмээн нэрлэгддэг. Kpop Star, Produce 101, The Voice шоунуудад шүүгч, ментороор ажиллаж байсан.

Тооцоологдсон хѳрѳнгѳ: $25 сая | 71 тэрбум тѳгрѳг

Suga (Min Yoongi)

Suga бол реппэр BTS-ийн дууг зохиодог producer. Бусад уран бүтээлчидтэй ч мѳн хамтран ажиллаж дууг нь зохиож байсан. Нийтдээ 70-аас их дуунд зохиогчийн эрхийг эзэмшдэг. Ѳѳрийн дуугаараа World Digital Song Sales-ийг тэргүүлсэн. Мѳн Top Album Sales chart-д багтаж чадсан нь ямар ч соло уран бүтээлчийн гаргаж байгаагүй амжилт.

Тооцоологдсон хѳрѳнгѳ: $25 сая | 71 тэрбум тѳгрѳг

J-Hope (Jung Ho-Seok)

J-Hope бол BTS-ийн хамгийн их орлого олдог гишүүн. Цахим сүлжээнд хайлт хийхэд энэ жагсаалтыг J-Hope эсвэл Suga л тэргүүлсэн байдаг. Хоёулаа амжилттай сологоо гаргаж албум борлуулалтаараа тэргүүлж явдаг учраас их ѳрсѳлдѳѳнтэй байдаг. BTS-ийн гишүүн бүр багадаа 8 сап долларын цалин авдаг. Мѳн бүгд Big Hit-ийн хувьцааг эзэмшиж ноогдол ашиг хүртдэг. BTS-ийн нийт гишүүдийн хѳрѳнгийг тооцохлох тун хэцүү учир нь тэд бусад ѳѳрсдийн нэрийн бүтээгдэхүүнээс хэдийг олж байгааг мэдэх арга байхгүй. J-Hope саяхан 2 сая долларын үнэ бүхий тансаг зэрэглэлийн орон сууц худалдаж авсан. Ингэсэн ч бусад гишүүдийнхээ хамтаар Солонгосын хүүхдийн санд 200,000 мянган доллар хандивласан билээ.

Тооцоологдсон хѳрѳнгѳ: $25 сая | 71 тэрбум тѳгрѳг

Jessica Jung

Хуучин Girl’s Generation хамтлагийн гишүүн Jessica Jung ѳѳрийн гэсэн Blanc & Eclare брендээ гаргаж Америк, Хятад, Хонг Конг, Солонгос гэх мэт улсуудад нийт 60 давсан салбартай болоод амжсан. Ѳмнѳ нь жүжигчнээр л ажиллаж байсан. Солонгосын нүүр будалт, косметик, лензийн сурталчилгаанд тоглож байсан. 2018 онд Benedict Cumberbatch болон Mariah Carey-ийн тѳлѳѳлдѳг агентлагт орж байсан бол 2020 онд Америкийн зах зээлд орохоор UTA-тай гэрээ байгуулсан. Сүүлд ѳѳрийн гэсэн номоо гаргаад амжсан билээ.

Тооцоологдсон хѳрѳнгѳ: $30 сая | 85 тэрбум тѳгрѳг

DARA (Sandara Park)

DARA бол дуучин, жүжигчин, хѳтлѳгч. Бүх цаг үедийн шилдэг охидын хамтлагуудын нэг 2NE1-ийн хамгийн алдартай гишүүн. Тарсны дараа ч тэрээр амжилттай соло карьераа хѳѳсѳн. Жүжигчний чиглэлээр явсан эхэлсэн. Солонгост тѳдийдүй Филлипиний зурагтийн нэвтрүүлэгт идэвхтэй байдаг. Get It Beauty-ийн хѳтлѳгчѳѳр ажиллаж загварын icon болсон. Ѳѳрийн гэсэн “Dara Park Seduction” загварын брендтэй. Мѳн Etude House, Clio, Nikon, Mitsubishi, Moonshot, CoverGirl, BNY Jeans, Tekki Asian Classic Noodles, Canon, Cass beer, Head & Shoulders, мѳн Penshoppe зэрэг брендүүдийн нүүр царай болж байсан. Филлипинд бол “Солонгосын BoA” мэт хүндлэгдсэн нэгэн.

Ѳѳрийн мѳнгѳѳ ухаалаг хувьцааны хѳрѳнгѳ оруулалт, үл хѳдлѳх хѳрѳнгѳ, ресторан болгож чадсан билээ. Ѳѳрийн гэсэн архины бренд, маш их борлууллтай байсан сүрчигний брендээ ч гаргаад амжсан. YG-ийн олон нийт хариуцсан директороор ажилладаг.

Тооцоологдсон хѳрѳнгѳ: $30 сая | 85 тэрбум тѳгрѳг

T.O.P (Choi Seung Hyun)

T.O.P бол Big Bang хамтлагийн дуучин, реппер, дуу зохиогч нэгэн. Ѳѳрийн нэр дээр 50 гаруй дуу зохиогчийн эрх эзэмшиж байдаг. Мѳн урлагт сонирхолтой тул уран зураг цуглуулах хоббитой. Маш олон сурталчилгаанд тоглож байсан ба 6 сар сурталчилгаа хийхэд багадаа $500,000, нэг жил бол 1 сая долларын гэрээ байгуулдаг аж. 2.5 сая доллар бүхий тансаг виллад амьдардаг. Аргентинд ѳѳрийн гэсэн эдлэн газар худалдан авч усан үзэм тариалдаг.

Тооцоологдсон хѳрѳнгѳ: $35 сая | 99 тэрбум тѳгрѳг

Taeyang (Dong Young Bae)

Taeyang бол Big Bang хамтлагийн дуучин. Маш амжилттай соло карьертай. Fendi брендтэй хамтарч ѳѳрийн гэсэн загварийн line гаргаж байсан. 30 гаруй дууг ѳѳрѳѳ зохиосон зохиогчийн эрхтэй ба 3.5 сая доллар бүхий байшинтай. Мѳн 7 сая долларын барилга эзэмшдэг. YG-ийн хувьцаа эзэмшигч ба $600,000-ийн хѳрѳнгѳ оруулалт хүртэл хийж байжээ. 2018 онд Солонгосын жүжигчин Min Hyo-Rin-тай гэрлэсэн.

Тооцоологдсон хѳрѳнгѳ: $35 сая | 99 тэрбум тѳгрѳг

Lee Hyori

Lee Hyori бол Кпоп одуудын нэгдүгээр үеийн алдартан. 2006 онд хамгийн ѳндѳр цалинтай Кпоп айдол байсан. Samsung болон Солонгосын сѳжү Chum-Churum-ийн зэрэг брендүүдийн нүүр царайгаар ажиллаж байсан. 2013 онд Lee Sang-soon-тай хуримаа хийсэн. Ѳѳрсдийн гэсэн Hyori’s Bed and Breakfast нэвтрүүлгээ хийж нэлээд алдарт хүрсэн. Hyori 2020 онд урлагтаа эргэн эрэлт хийж тэсрэлт авчирсан.

Тооцоологдсон хѳрѳнгѳ: $40 сая | 103 тэрбум тѳгрѳг

IU (Lee Ji-Eun)

IU Солонгос дахь хамгийн алдартай алдартнуудын нэг. 15 насандаа дуучин болж ѳдгѳѳ модел, дуучин, дуу зохиогч, жүжигчнээр амжилттай яваа. Ѳѳрѳѳ 50 гаруй дууг зохиож зохиогчийн эрхийг нь эзэмшдэг. Мѳн Samsung, Sony Korea, SK Telecom, Le Coq Sportif, S-Oil, Guess зэрэг 50 брендийн нүүр царайгаар ажиллаж байсан. Ѳмнѳ нь сурж байсан ахлах сургуульд IU тэтгэлэг гэсэн сан байгуулсан.

Тооцоологдсон хѳрѳнгѳ: $45 сая | 116 тэрбум тѳгрѳг

Choi Siwon

Siwon бол дуучин, модел, дуу зохиогч, жүжигчин, бизнесмен. Attack on the Pin-Up Boys, A Battle of Wits, Dragon Blade, To the Fore, болон Helios зэрэг кинонуудад тоглож байсан. 600 сая долларын хѳрѳнгѳтэй тун чинээлэг айлын хүү буюу тэд гэр бүлээрээ Hyundai Department Store-ийн эзэн. Тэрээр зар сурталчилгаанд ч тоглодог ба ганц Солонгос бус Хятадаас ч их хэмжээний орлого олдог. Ѳѳрийн гэсэн YouTube Channel-тай.

Тооцоологдсон хѳрѳнгѳ: $50 сая | 129 тэрбум тѳгрѳг

Rain (Jung Ji Hoon)

Rain бол дуучин, бүжигчин, дуу зохиогч, жжигчин. Анх 2002 онд соло албумаа гаргаад амжилтаа олсон. Нийтээ 7 удаа бүрэн хэмжээний албумаа гаргаж байсан. Томоохон хэмжээний дэлхийгээр аялан тоглолт, Солонгос, Америкийн кинонд тоглосон. 2015 онд ѳѳрийн RAINCOMPANY-аа байгуулсан. Солонгосын топ зэрэглэлийн жүжигчин Kim Tae Hee-тай хуримаа хийж одоо 5 сая долларын ѳртѳг бүхий гэрт амьдардаг. Мѳн Cheongdam-д байрлах 42 сая долларын ѳртѳг бүхий барилга эзэмшдэг. Солонгост хамгийн баян хосоор нэрлэгддэг.

Тооцоологдсон хѳрѳнгѳ: $55 сая | 141 тэрбум тѳгрѳг

G-Dragon (Kwon Ji-Yong)

G-Dragon бол реппер, дуу зохиогч, модел, загварын бурхан.G-Dragon ѳѳрийн нэр дор 180 гаруй дууг зохиож зохиогчийн эрхийг эзэмшдэг. Зѳвхѳн эндээсээ жилд $700,000-ийн орлого олдог. Түүний зохиосон дуунууд ихэнхэ хѳрѳнгийн эх үүсвэр болдгоороо онцлог. Солонгост загварын тренд бий болгож загварын салбарт хүч түрэн орж ирсэн. Ѳѳрийн загварын бренд (Peaceminusone) болон Chanel-ийн тѳлѳѳлѳгчѳѳр ажилладаг.

Түүнийг зар сурталчилгаанд тоглуулах ѳртѳг $2 саяар хэмжигддэг. Nike, Hyundai, Airbnb болон Европ, Азийн загварын брендүүдтэй хамтран ажиллаж нүүр царай болж байсан. Мѳн Солонгост ѳѳрийн гэсэн буудал, кафе, ресторан, орон сууцтай. 2013 онд 2500 метр квадрат бүхий 3 сая доларын барилга худалдаж авсан. Мѳн Cheongdam-д байрлах 9 сая долларын ѳртѳг бүхий March Rabbit complex-ийг эзэмшдэг. Black Honda Card-ийн эзэмшигч. Энэ картыг Солонгосын иргэдийн 0.05% нь л хэрэглэдэг. Хятадуудын тавьсан хорио дуусмагч хамгийн түрүүнд борлогдсон алдартан.

Тооцоологдсон хѳрѳнгѳ: $55 сая | 141 тэрбум тѳгрѳг

PSY (Park-Jae-sang)

PSY бол Солонгосын реппэр, дуучин, жүжигчин, рекорд тогтоогч. Түүний Gangnam Style дуу дэлхий дахинд танигдсан. Аав нь DI Corporation-ий захирал, ээж нь Gangnam-д хэд хэдэн ресторан ажлуулдаг. 2000 оны эхээр дуучны карьераа эхлэсэн. 2010 онд YG-д орж 2012 онд ганцаарахнаа 28 сая доллар гарсан ашгийг ганцхан дуунаасаа олж чадсан. Gangnam Style дуу нь Youtube-д тухайн үедээ хамгийн их хандалттай дуу болж 20 сая долларыг авсан. Инстаграмдаа нэг пост хийх ѳртѳг нь $2,000 байдаг. WestWood-д 1.5 сая долларын байшинтай. Sonic Drive-in, Wonderful Pistachios, Haute Couture, Shin Ramin, Chamisul зэрэг брендүүдийн нүүр царайгаар ажиллаж байсан. Дэлхийн Зѳн зэрэг байгууллагын тоглолтуудад мѳнгѳ авахгүйгээр оролцож байдаг. 2018 онд ѳѳрийн гэсэн PNATION энтертайментийг нээж Hyuna, Heize, Dawn, Jessi зэрэг уран бүтээлчдийг ѳѳр дор багтаасан.

Тооцоологдсон хѳрѳнгѳ: $60 сая | 170 тэрбум тѳгрѳг

Kim Jaejoong

Тэр бол дуучин, жүжигчин, дуу зохиогч, дизайнар, бизнессмен. JYJ болон TVXQ хамтлагийн гишүүн. Солонгосын драма салбарт ч хүчтэй карьертай. Тэрээр үл хѳдлѳх хѳрѳнгѳѳр жинхэнэ хѳрѳнгѳѳ босгож байгаа гэнэ. 2012 онд худалдаж авсан барилга нь одоо 3 сая доллар хүрдэг. 2015 онд 7 сая долларын орон сууц худалдаж авсан. Мѳн Cafe J-Holic, Coffee Cojjee гэсэн 2 кофе шоп ажлуулдаг. Gangnam-д ѳѳрийн гэсэн цэнгээний газар, Япон ресторан ажлуулдаг. Мѳн Японд KAVE Cafe ажлуулахын хажуугаар Shibuya-д KAVE нэртээ их дэлгүүр ажлуулдаг. Bentley Continental, Lamborghini Murcielago LP-640, Mitsuoka Himiko, Audi R8, 2 Mercedes Benz, Porsche, Ferrari 458, болон Rolls-Royce Wraith зэрэг тансаг зэрэглэлийн машинуудтай. 2015 онд ѳѳрийн хувцасны брендээ гаргат ѳѳрийн загварыг нь зохиосон бүтээгдэхүүнээ Cheongdam-ийн тансаг зэрэглэлийн дэлгүүртээ борлуулдаг.

Тооцоологдсон хѳрѳнгѳ: $80 сая | 227 тэрбум тѳгрѳг

JYP (Jin Young Park)

JYP бол бүх цаг үеийн хамгийн баян айдол. 90-ээд оны дунд үеэс амжилттай үргэлжийсэн соло карьер. 1997 онд ѳѳрийн гэсэн JYP Entertainment-г байгуулж 17.8 %-ийн хувьцааг эзэмшдэг. Түүний хувьцааны үнэ ганцаараа 169 сая доллараар үнэлэгдэнэ. Маш олон алдартай хамтлаг дуучдыг гаргаж ирдгээрээ нэгэнт нэр хүндээ олсон.

Тооцоологдсон хѳрѳнгѳ: $200 сая | 569 тэрбум тѳгрѳг

Санал болгох

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Back to top button