BLACKPINK хамтлагийн дуучин Rose-н соло дууг олон нийтэд цацах хугацааг зарлалаа

Өмнөд Солонгос дахь дистрибьютерийн мэдээлснээр BLACKPINK хамтлагийн гишүүн болох Rose 3-р сард бие даасан анхны цомгоо гаргах болно. YG энтертайнмент Rose-н бие даасан анхны уран бүтээлийг өнгөрсөн оноос хойш зарласан боловч яг гарах өдрийг хараахан баталгаажуулаагүй байсаар ирсэн.

BLACKPINK-ийн 1-р сарын 31-нд болсон анхны онлайн шууд тоглолт болох ‘SHOW’ дээр Ружегийн бие даасан ‘GONE’ дууг урьдчилж гаргасан. YG мөн “Rose-н бие даасан цомгийн бүх клипний зураг авалт дууссан.

Энэ бол асар их хэмжээний өртөг зарцуулсан томоохон хэмжээний MV тул бид клипний бүрэн бүтэн байдлыг мөн чанарыг сайжруулахын тулд бүх хүчээ дайчлан ажиллаж байна.” хэмээсэн билээ

Үүний үр дүнд дотоодын болон олон улсын анхаарлыг Rose-н бие даасан дебют дээр төвлөрүүлж байна. АНУ-ын эдийн засгийн сэтгүүл болох “Форбс” Rose-г “2021 онд АНУ-ыг гайхшруулах K-Pop гоцлол оддын” нэгээр хүртэл сонгожээ.

Түүнээс гадна BLINKs (BLACKPINK-ийн фэнүүд) түүний уг соло дууг сонсохыг тэсэн ядан хүлээж байгаа нь лавтай

Санал болгох

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Back to top button