Солонгосын гоо сайхны стандартыг эвдсэн айдолууд

К-Поп, Солонгосын соёл нь гоо сайхны гайхалтай стандарттай гэдгээрээ алдартай. Idol-ууд тэдгээр стандартыг эвдсэн тохиолдолд маш шинэлэг мэдрэмжийг төрүүлээд зогсохгүй салбарынхаа шинэ нүүр царай, бусад зүйлсийн төлөөлөл болох үүдийг нээж өгдөг. Эдгээр айдолууд нь гоо сайхны стандартыг хэрхэн өөрийн өвөрмөц төрхөөрөө эвдсэнийг сонирхуулъя.

1. TWICE JIHYO-гийн хөрслөг бор арьс

TWICE-ийн Jihyo-гийн бараан арьс нь Солонгосын цайвар арьсны гоо сайхны стандартыг эргэлзүүлэм. Жихюг бор арьстай болоход гэрэлтэж буй мэт санагддаг бөгөөд фенүүд нь түүнд тохирсон гэж хүлээн зөвшөөрдөг.

2. BTS Jimin& MOMOLAN JooE нарын жижиг онигор нүд

BTS-ийн Жимин жижиг нүдтэй гэдгээрээ алдартай. Тэрээр зөвхөн фэнүүддээ бус бүгдэд нь царайлаг нэгэн гэдгээ харуулсан! Түүний бяцхан нүдний инээмсэглэл үнэхээр гайхалтай.

Үүнтэй адил Momoland JooE нь тайзан дээр ч тэр фенүүдтэйгээ уулзаж байхдаа ч тэр дур булаам, үзэсгэлэнтэй харагдахуйц жижиг нүдтэй.

3. CLC Seunghee & Hwasa нарын эв хав, галбиргүй гэмээр муруйвтар бие

Seunghee, Hwasa нар энэхүү төрхөөрөө үнэхээр гайхалтай харагддаг бөгөөд стандартад үл нийцэх биеэсээ болж нетизэнчүүдээс шүүмжлэл ч хүртэж байсан.

Hwasa-гаас фенүүд нь хоолны дэглэмийн талаар асуухад: “Зүгээр л ид!” гэж хариулдаш байна.

4. SEVENTEEN Woozi намхан байдал

Idol-ууд SEVENTEEN-ийн Woozi-г сайхан зүйлс жижиг савлагаатай ирдэг болохыг харуулж байгаад их таатай байдаг. Түүний өндөр нь 5 ″ 5 ′ (164 см) байхад тэрээр тайзан дээр цахилгаан мэт галзуу үзүүлбэр үзүүлэхэд нь огт саад болдоггүй аж.

Түүний бусад гишүүдтэй харьцуулагдахуйц өндрийн ялгаа нь үнэхээр сэтгэл татам бөгөөд түүнийг хайрлах шалтгаан нь энэ ч байж болох юм! Түүнтэй адил 164 см өндөртэй өөр нэг айдол, iKON-ийн Жинхван нь ч гэсэн адилхан намхан юм.

5. TXT HUENING KAI, SOMI нарын ирлийз төрх

Харамсалтай нь, Солонгост ирлийз хүмүүс гадаад төрхөөсөө болж дээрэлхүүлдэг аж. TXT HueningKai нь Америк аав, Солонгос ээжтэй гэдгээ харуулсан бөгөөд ирлийз төрх нь ховор зүйл биш гэдгийг харуулж чаджээ.

Үүнтэй адил Produce 101 нэвтрүүлэгт 1-р байранд орж, өвөрмөц төрхөөрөө фенүүдийг байлдан дагуулсан Somi ч бас Канад эцэг, солонгос ээжтэй.

Санал болгох

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Back to top button