Анхны хайрынхаа тухай ярьж байсан 5 айдол

Зарим үед кпоп айдолууд шударга байж чаддаг. Анхны хайрынхаа талаар хүртэл ярьдаг. Одоо бүгдээрээ доорх 5 айдолын анхны хайрын тухай уншицгаая.

1. Jinyoung (GOT7)

1theK Original‘s Prison ярилцлагын үеэр анхны хайрынх нь тухай асууж байсан. Тэрээр бага зэрэг ичиж байсан ч таалагдсан эмэгтэй дээрээ очоод чихэр өгч байсан тухайгаа шударгаар хэлжээ.

Чихэр өгчхөөд ичээд, зугтаачихсан.

2. Henry Lau

Тэрээр Канадад 7 жилийн турш амьдарч байхдаа найз охинтой байсан ба үнэхээр их хайртай байсан. Гэсэн ч найз охин нь сайн найзтай нь түүнийг хуурснаар анхны хайр нь эцэс болсон юм.

Би Канадад байхдаа найз охинтой байсан… Гэхдээ тэр миний хамгийн сайн найзтай минь хамт намайг хуурсан. -Henru Lau

Энэ явдлаас хойш найз охинтой болоогүй.

3. Suho (EXO)

Тэрээр Poblematic Men цувралын үеэр дунд сургуульд байхдаа 2 жилийн турш нэг охинтой үерхэж байсан тухайгаа ярьж байсан юм.

Анхны хайр байсан эсэхийг асуухад тэрээр ‘Хайр гэж хэлэхээргүй зүйл байсан.’ гэж хариулав.

Түүнийг алдартан эсэхийг асуухад ‘Алдартан биш ээ. Түүнтэй холбоо бариагүй их удаж байна.’ гэж хариулжээ.

4. Sandara Park

Get It Beauty нэвтрүүлгийн үеэр анхны хайрынхаа тухай ярьжээ.

Миний анхны хайр, анхны үерхэл байсан болохоор түүнээс салахад амьдрал минь дууслаа л гэж бодож байсан. -Sandara Park

Бид муудалцахад надад үнэхээр хэцүү байсан. Тэр өдөр зураг авалттай байсан ч уйлахаа зогсоож чадаагүй. Үүнээс болоод зураг авалтыг түр хойшлуулж, бусад хүмүүс намайг өдрийн турш дэмжиж, тайтгаруулж байсан. -Sandara Park

Сэтгэл хөдлөлөө хянаж, түүнээс авсан бүх бэлгүүдээ зарахаар шийдсэн. Зарсан мөнгөөрөө найзуудтайгаа хамт мартагдашгүй амралтанд явсан. Найз залуугаасаа ингэж өшөө авах хэрэгтэй

  1. Woozi (SEVENTEEN)

Тэрээр One Fine Day нэвтрүүлгийн үеэр бага сургуульд байхдаа нэгэн эгчид дуртай байснаа хэлжээ. Үүнийг сонссон гишүүд хөгжилтэй хариу үйлдэл үзүүлэв.

Тэрээр One Fine Day нэвтрүүлгийн үеэр бага сургуульд байхдаа нэгэн эгчид дуртай байснаа хэлжээ. Үүнийг сонссон гишүүд хөгжилтэй хариу үйлдэл үзүүлэв.

Би түүнд сэтгэгдэл төрүүлэхийн тулд их хичээдэг байсан. -Woozi

Одоо бодоход, түүнийг надад үнэхээр таалагддаг байсан эсвэл зүгээр л хөөрхөн гэж боддог байсан гэдгийг сайн хэлж мэдэхгүй юм. -Woozi

Санал болгох

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Back to top button