Cha Eunwoo ‘True Beauty’ киноныхоо талаар ярьжээ

ASTRO хамтлагийн гишүүн, жүжигчин Cha Eun Woo саяхан өөрийн дүр бүтээсэн tvN-ий драма болох “True Beauty” киноны төгсгөлийн талаар цуврал ярилцлагад оролцжээ.

Вэбтүүнээс сэдэвлэн бүтээсэн “True Beauty” бол ахлах сургуулийн сурагч Им Жү Гён (Мун Га Ён) хэмээх охины тухай романтик инээдмийн кино бөгөөд тэрээр өөрийн гадаад төрх байдалдаа итгэлгүй байдаг учир будгаар нуун далдалдаг.

Cha Eun Woo сэтгэлийн шархтай, алдартай сурагч И Су Хүгийн дүрд тоглосон.

Тэрээр OSEN-т өгсөн ярилцлагадаа өөрийгөө webtoon-ийн дүр шиг харагдаж байна гэсэн сэтгэгдлүүдээс болж дарамтанд ч орж байсан гэдгээ хуваалцжээ.

Тэрбээр “Вэбтүүн гарч байх үед [ASTRO-ийн гишүүн] Мунбин энэ дүр надтай адилхан харагдаж байна гэж хэлсэн. Үнэн үү гэж би боддог байсан. Су Хо бол их дажгүй дүр.

Тиймээс бид хоёр ердөө 50 орчим хувь л төстэй гэж бодсон. Энэ нь надад дарамт огт мэдрэгдүүлээгүй. Гурван гол дүртэй цуврал нь вэбтүүнээсээ өөр сэтгэл татам гэж би боддог. Гэвч вэбтүүний бий болгосон зүйлийг бид амилуулах ёстой байсан. ”

Тэрээр Sports DongA-д өгсөн ярилцлагадаа “True Beauty” инээдмийн, триллер, аймшгийн гээд маш олон төрөл холилдсон олон элементтэй. Энэ бүх янз бүрийн төрлийг шууд бусаар мэдрэх нь надад боломж байсан. Jang Hye Jin надад хошигнохдоо сайн, хачин инээдтэй хүн гэж хэлээд хошин урлагийг туршиж үзэхийг зөвлөсөн.

PD [продюсер] Ким Сан Хюп надад жүуиглэлтээ сайн хийсэн гэж хэлсэн. Хэзээ нэгэн цагт энэ хоёр төрлийг хоёуланг нь туршиж үзмээр байна. Би зөвхөн сайхан төрхтэй дүрүүдэд л тоглож чадна гэсэн дүгнэлтээс гарахыг хүсч байна. Би шинэ зүйлийг туршиж үзэхийг маш их хүсч байна. Одоогоор харуулж чадаагүй байгаа олон зүйл байна.

Хэрэв би тус бүрийг нь аажмаар гаргах юм бол ийм шүүлтийг аяндаа даван туулах болно гэж бодож байна.” хэмээжээ.

Тэрбээр цувралынхаа жүжигчидтэй зураг авалтынхаа талаар “Moon Ga Young, Hwang In Yeop-тэй хамтран ажиллах үнэхээр хөгжилтэй байсан. Бид хамтдаа гайхалтай зохицож байсан бөгөөд зураг авалтын талбайд байхад үргэлж хөгжилтэй байдаг.

Зураг авалтын талбай маш халуун дулаан, бүгдээрээ сургуулийн найзууд юм шиг л байсан. Бүгд ойролцоо насныхан болохоор их хошигноцгоодог.

Би ахлах сургуульд байхаасаа л бэлтгэгдэгчээр амьдарч эхэлсэн болохоор алдаж онож байгаад харамсдаг ч найз нөхөдтэйгээ энэ цувралаар дамжуулж сургуулийн амьдралыг багахан ч болов мэдэрсэн гэж боддог. ”

Maeil Kyungje-д өгсөн ярилцлагадаа Cha Eun Woo гэрлэх талаар ярилцаж байхдаа саяхан болсон “Гэрт мастер” нэвтрүүлэг дээр уйлсан тухай асуухад “Би So Yi Hyun, In Gyo Jin нарыг сонсож байхдаа нулимс дуслуулж байсан. Би ч бас өөрөө гайхаад өөрийгөө тэнэг юм шиг харагдаж байна гэж бодсон.

Би гэрлэх талаар бодсон биш, харин энэ хоёр хүн хамтдаа маш их аз жаргалтай байж, бодлоо хүртэл өөр хоорондоо хуваалцаж байгаад атаархсан юм. ”

Санал болгох

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Back to top button