BLACKPINK дотуур хувцасны сахиусан тэнгэрүүд үү?

Хэрэв та дотуур хувцсыг, аливаа хувцасны дотор л өмсдөг гэж боддог бол энэ нь буруу ойлголт юм. Youtube дээр AYO-той хийсэн шинэ “Comment Defenders” ярилцлагад, туршлагатай 2 хувцас дизайнер оролцож, BLACKPINK-ийг дотуур хувцсыг хамгийн сайхан харагдуулах айдолуудаар сонгосон байна.

Lingeria Han компанийн гүйцэтгэх захирал Han Seon Mi 2016 онд “The handmaiden” кинонд ажилласнаасаа хойш, дотуур хувцасны загвар зохион бүтээх болсон. Загвар зохион бүтээгч Na Hyun Bin-тай хамтрах болсон тэрээр, сүүлийн 5 жилийн хугацаанд A Pink, Red Velvet, aespa зэрэг айдолуудтай хамтран ажиллаж байна.

Дотуур хувцсыг хамгийн сайхан харагдуулах айдолууд хэн бэ?

Нэгэн сэтгэгдэл бичигч өөрийн бодлоо хуваалцав. “Дотуур хувцсыг сайхан харагдуулах айдол:

BLACKPINK Jennie.” Үүнтэй Lingeria Han багийнхан санал нийлсэн бөгөөд, Na Hyun Bin нь BLACKPINK-ийн үнэнч шүтэн бишрэгч бөгөөл, Jennie-г конус хэлбэрийн хөхний даруулга бүхий торон даашинз өмссөн үеэс эхлэн дэмжиж эхлэснээ хүлээн зөвшөөрчээ. Jennie 2018 онд SBS Gayo Daejeon улаан хивсний ёслолын үеэр Alexander McQueen-ний урласан торон даашинз (3900 доллар), арьсан корсет (2195 доллар)-ыг өмссөн байна.

Жинхэнэ BLINK-ийн хувьд Na Hyun Bin BLACKPINK-ийн өөр нэгэн дотуур хувцасны сахиусан тэнгэрээр Rose-ийг нэрлэжээ. Хэдхэн хоногийн өмнө Rose инстаграмдаа 695 долларын үнэтэй Alexander Wang-ын цамцыг өмссөн зураг оруулжээ. Na Hyun Bin хэлэхдээ, энгийн топ болон түүний Adidas пүүз нь, “natural хэв маягийг илэрхийлсэн” хэмээн тодорхойлжээ.

Харин дараа нь Lisa-г нэрлэжээ. Өнгөрсөн 6-р сард Lisa инстаграмдаа Maison Margiela-ын tulle top өмссөн зургаа тавьжээ. Тэрээр торон бээлийг Celine-ний үнэт эдлэлтэй хослуулжээ. Na Hyun Bin нь Lisa-г дотуур хувцасныхаа хэв маягийг ердийн хэв маягт нийцүүлэн, “трэнд, загварлаг” мэдрэмжийг гаргасан гэж үзжээ.

Lingeria Han нь Jisoo-ийн хэв маягийг дурдаагүй байсан ч тэр бусад гишүүдтэйгээ адил өвөрмөц загвартай байхыг үгүйсгэхгүй. Түүний 2019 онд Макао дахь BLACKPINK in your area дээр өмсөж байсан энэхүү хувцаслалтыг авч үзье. Хоёр талдаа tulle нэмсэн график подволк дээр корсет өмссөн Jisoo дотуур хувцасны төрхөөрөө хүйтэн, бухимдалтай байдлыг илэрхийлсэн.

Han Seon Mi цааш үргэлжлүүлэн хэлэхдээ, BLACKPINK-ийн баг түүнтэй нэг удаа холбоо барьж, өмсгөл урлаж өгөхийг хүссэн боловч, тэр тухайн үеийн нөхцөл байдлаасаа болоод хүлээж авч чадаагүй нь харамсалтай байсан тухай хэлжээ. Гэхдээ эрт орой хэзээ нэгэн цагт тэдний хуваарь таарна гэдэгт итгэж байна.

Санал болгох

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Back to top button