Айдолуудын идэж чаддаггүй хачирхалтай зүйлс

Хүн болгонд идэж чаддаггүй дургүй ч юм уу эсвэл харшилтайгаасаа болоод идэж болдоггүй зүйлс зөндөө байдаг шүү дээ. Та нарт ч гэсэн магадгүй тийм хүнс байдаг байх. Харин бидний шүтдэг, хүндэлдэг айдолууд маань юуг идэж чаддаггүй вэ гэдгийг хамтдаа сонирхьё.

1. Irene(Red Velvet) – Шарсан тахиа

Сонин байгаа биз? Ихэнхи хүмүүс шарсан тахианд дуртай байдаг шүү дээ харин Irene нь дургүй юм байна.

2. YounJae(GOT7) – Өргөст хэмх

Тэрээр өргөст хэмхнээс харшилтай учраас идэж чаддаггүй. Гэхдээ өргөст хэмхэнд дургүй олон хүн байдаг юм байна лээ.

3. Momo(Twice) – Салмон загас

Momo мөн адил салмон загаснаас харшилтай ажээ.

4. TaeYeon(Girls’ Generation) – Самар

TaeYeon нь самарнаас харшилтай бөгөөд маш бага идсэн ч харшил нь хөдөлж амьсгалахад нь хэцүү болдог байна.

5. Onew(SHINee) – Өргөст хэмх, тарвас

Тэрээр зуны халуун өдөр өргөст хэмх, тарвас хоёрыг харшилтай болохоор идэж чаддаггүйдээ үнэхээр их харамсдаг гэдгээ хэлж байсан.

Санал болгох

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Back to top button