“Penthouse” киноны жүжигчид Kim Young Dae&Kim Hyun Soo нар хамтдаа сэтгүүлийн зураг авалтанд оржээ

“Пентхаус” дээр ч, бодит амьдрал дээр ч Ким Ён Дэ, Ким Хён Сү нарын зохицлыг үнэхээр үгүйсгэх аргагүй юмсанж!

Одоогоор тэд “Пентхаус 2” цувралд нэг нэгэндээ сайн өсвөр насны хүүхдүүдийн дүрийг бүтээж байгаа бөгөөд алдарт ‘Cosmopolitan’ сэтгүүлийн 3-р сарын дугаарт өнгөлөг гэгч нь хосуудын дүрээр зураг авалтанд оролцжээ.

Зураг авалтын дараах ярилцлагын үеэр Ким Хён Сү: “Би хүүхэд байхдаа жүжигчнээр дэбютээ хийсэн. Өнөөг хүртэл маш олон төрлийн дүр бүтээж, тэр болгондоо үргэлж шинэ мэдрэмж мэдэрдэг. Өнгөрсөн хугацаанд үзүүлж байснаас арай өөр талыг харуулах нь надад хөгжилтэй байсан.”

Ким Ён Дэ: “Өөрийнхөө шинэ талыг харуулснаар залуу насныхаа нэгээхэн хэсгийг мөнхөлж байгаа мэт санагдсан ба үүнд ихээхэн талархаж байгаа. Энэхүү зураг авалтаар миний доторх чөлөөт сүнсийг харууллаа. ”

Санал болгох

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Back to top button