Гадаадад өссөн зарим к-поп idol

1. Chungha

I.O.I хамтлагийн гишүүн асан соло уран бүтээлчдийн гүнж гэгддэг Chungha-г англиар чөлөөтэй ярьдаг гэдгийг шинэхэн фенүүд тэр бүр мэддэггүй аж. Шалтгаан нь тэрээр Texas мужид өссөн байна! Тэрээр жаахан байхдаа 7-8 жилийн хугацаанд тэнд амьдарсан бөгөөд англи нэрийг нь Annie Kim гэдэг ажээ.

2. NCT Jaehyun

NCT хамтлагийн Jaehyun Youtube дээрх бичлэг дээрээ Нью-Йорк хотоор зугаалж байхдаа маш тухтай харагдаж байсан. Тэгвэл Жэхён тэндээс холгүй орших Connecticut бага сургуульд дөрвөн жил сурч байжээ.

3. ITZY Lia

ITZY-ийн бүх гишүүд англи хэлээр давгүй ярьдаг ч Лиа англиар ярилцлага өгөхдөө хамгийн шилдэг нь аж. Тэрээр багадаа Канадын Торонто хотод амьдардаг байсан бөгөөд тайзны нэр нь түүний англи нэр Жулиа Чой-оос гаралтай.

4. DAY6 Young K

Jae Өмнөд Солонгост өсөөгүй (Аргентинд төрсөн, АНУ-д өссөн) гэдгийг DAY6-ийн ихэнх фенүүд мэддэг байх. Гэхдээ базз гитарчин Young K дөрвөн жил Канадын Торонто хотод амьдарч байсан гэдгийг та мэдэх үү? Түүний англи нэр нь Brian Kang бөгөөд гишүүд нь түүнийг хааяа энэ нэрээр нь дууддаг аж.

5. Sandara Park /2ne1/

Sandara Бусан хотод төрөөд Филиппин рүү нүүсэн ба хэсэг хугацаанд Өмнөд Солонгост буцаж ирэхдээ 2NE1-д дэбют хийж байжээ. Тэрээр Филиппиний К-поп фэнүүдийн дунд ихээхэн алдартай бөгөөд Тагалогоор чөлөөтэй ярьдаг цөөн хэдэн К-поп алдартнуудын нэг юм.

6. AB6IX Lee Dae Hwi

Wanna One хамтлагийн гишүүн асан, AB6IX хамтлагийн макне Lee Dae Hwi англиар маш яруу тод, ойлгомжтой ярьдаг нэгэн бөгөөд Калифорнийн Лос Анжелес хотод хүүхэд байхдаа 6 жил амьдарч байжээ. Тэрээр мөн Японы Осака хотод хэдэн жил амьдарсан. Түүний Англи нэрийг David гэдэг бол Япон нэр нь Daiki гэдэг.

7. CL /2ne1/

Дэлхий даяар нэр алдар нь цуурайтаж байсан 2NE1 хамтлагийн гишүүн асан CL Сөүлд төрсөн ч Франц болон Япон улсад амьдарч сурч байжээ. Тэрээр солонгос, англи, франц, япон хэлээр ярьж чаддаг бөгөөд энэхүү туршлага нь түүний амжилтын замд нөлөө болсон байж магадгүй юм.

8. PENTAGON Hongseok

PENTAGON хамтлагийн гол хоолой Hongseok англи хэлээр чөлөөтэй ярьдаг бөгөөд бага насныхаа хэдхэн жилийг АНУ-д өнгөрөөж байжээ. Гэсэн хэдий ч тэрээр бага насандаа Сингапур, Хятадад зэрэг орнуудад амьдарч, амьдралынхаа 11 жилийг Өмнөд Солонгосоос гадуур өнгөрөөсөн юмсанжээ.

9. BLACKPINK Jennie

BLACKPINK бол олон улсын шилдэг хамтлаг бөгөөд нийт 4 гишүүнтэйгийн 3 нь гадаадад амьдарч байжээ. Хамтлагийн гол реппер Женни Шинэ Зеландад таван жил амьдарч, сурч байсан бөгөөд дэлхийн өнцөг булан бүрт буй фенүүдийнхээ зүрх сэтгэлийг Шинэ Зеландын дур булаам аялагаараа эзэмддэг аж.

10. Stray Kids Han

Stray Kids-ийн Aussie line (Бан Чан, Феликс) бол гадаадад өссөн гэдгээрээ танил ч тэднээс гадна өөр нэг гишүүн бий. Тэр бол рэппер Хан! Тэрээр бага насныхаа ихэнх хугацааг Малайз улсад амьдарч өнгөрөөсөн бөгөөд Өмнөд Солонгост эргэн ирж, Stray Kids-ийн нэг хэсэг болж дебют хийж байжээ.

Санал болгох

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Back to top button