Жил ирэх бүрээр өөрчлөгдөж буй загварын чиг хандлага

К-драма нь зөвхөн зохиолынхоо ачаар шуугиан дэгдээдэггүй. Тэднийг хувцас загвар үзэгчид олон төрлийн загварын санаа өгөхүйц байх ёстой. Олон жилийн туршид K-drama-ийн загварын чиг хандлага өөрчлөгдөж ирсэн.

Олон жилийн турш ердийн оюутнуудаас эхлээд галзуу баян өв залгамжлагчид хүртэлх алдартай К-драмын эмэгтэй дүрүүдийн янз бүрийн хувцаслалтыг харж ирсээн одоо бүгдээрэй тэд хэрхэн өөрчлөгдснийг хамтдаа харцгаая.

Оюутан, сурагч

Weightlifting Fairy Kim Bok Joo (2016) ба Love Alarm (2019)

Хүндийн өргөлтийн дагина Ким Бок Жү-гийн гол дүрийн од Ли Сун Кён ихэвчлэн ердийн коллежийн оюутан шиг хувцасладаг бөгөөд цамц, бейсболын малгай өмссөн нь аль болох тохь тухтай байгааг харуулж байна.

Love alarm дээр тэд бараг үргэлж сургуулийн дүрэмт хувцастай байдаг ч энгийн хувцас өмсөх үедээ ихэвчлэн эмэгтэйлэг зөөлөн хувцасладаг.

Ажил хэрэгч эмэгтэй

She Was Pretty (2015) ба Her Private Life (2019)

Hwang Jung Eum-ийн дүрийг бүтээсэн гол дүрийн Kim Hye Jin нь сэтгүүлд редактороор ажилладаг тул та түүнийг ихэвчлэн тохилог цамц, гоёмсог малгай, жинсэн өмдтэй олж харах болно.

Нөгөө талаар, Park Min Young-ийн тоглосон Her Private Life-ийн эмэгтэй гол дүр Sung Deok Mi нь музейн эрхлэгч бөгөөд илүү detail хэсгүүдэд анхаардаг нь танд харагдах болно.

Өв залгамжлагчид

The Heirs (2013) ба Crash Landing On You (2020)

Тэр үед гоёмсог тууз, ханцуйвч, платформ өсгий нь чеболын өв залгамжлагчдын хувьд өдөр тутмын хувцаслалт байх болно 2013 онд хэт их чимэглэл чинээлэг байдлаа илэрхийлсэн бранд лого эрчээ авч байсан бололтой.

Орчин үеийн өв залгамжлагч бүсгүй мэдээж Рейчел Ёогийн өмссөн хувцастай ижил төстэй зүйл өмсөх нь дамжиггүй. Өнөө үед хэт их чимэглэл лого үүнтэй төстэй бусад овор ихтэй зүйлийг хэрэглэхээс татгалздаг болсон байна.

Санал болгох

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Back to top button