Та мэдсэн үү? “Love alarm” -ын апп нь бодит амьдрал дээр байдаг

Netflix-ийн 2019 онд цацагдсан love alarm цувралыг санаж байна уу? ICYMI, энэ 3-р сарын 12-оос хоёр дахь бүлэг нь гарч байгаа билээ.

Энэхүү webtoon дээр суурилсан K-драмын цуврал нь нэр хүндтэй болзооны аппликейшн бүтээх сэдлийг праграмистуудад төрүүлжээ. 10 метрийн радиус дахь таныг хайрлаж байгаа хэн нэгэн байх үед апп нь үүнийг мэдрэн дуугардаг.

Энэхүү програмыг Jo-jo-ийн ахлах сургууль даяар ашиглаж буйг хараад бид өөрсдөө хичнээн их туршиж үзэхийг хүсч байгаагаа үгүйсгэх аргагүй юм! Таньд ч бас адилхан санагдаж байгаа гэдэгт бид итгэлтэй байна. Гэхдээ бид танд энэ програм бодит амьдрал дээр байдаг гэж хэлсэн бол яах уу? Тийм ээ, та үүнийг зөв уншсан! Та үүнийг iOS, Android хэрэглэгчид хоёуланд нь татаж аван ашиглах боломжтой.

Найруулагч Lee Na Jeong-ийн хэлснээр IRL програмыг уг цувралыг илүү бодитой болгохын тулд тусгайлан бүтээсэн байна. Гэсэн хэдий ч Love Alarm програм нь цувралаасаа арай өөрөөр гарч ирдэг. Ижил визуал дизайныг хуваалцаж байгаа хэдий ч бодит амьдрал дээрх загвар нь таны зүрх сэтгэлийг аппликешнтэй синхрончлох боломжгүй, бас бусдын танд хандах мэдрэмжийг мэдрэх боломжгүй юм.

Гэсэн хэдий ч “Хэрэв таны 10 метрийн радиуст хэн ч чамайг хайрлахгүй” гэсэн мэдэгдэл ирвэл гуниглах шаардлагагүй болно. Аппликешнд зүрх сэтгэл цуглуулахын тулд та Солонгосын Love Alarm нэртэй сайтуудад зочлох хэрэгтэй. Ойролцоогоор нэг минутын дараа та товлосон газартаа байх л юм бол энэ нь яг кинон дээр гардаг шигээ ажиллна.

Энэхүү програмыг цувралаа улам олон үзэгчидтэй болгох, асуулт хариулт авах, арга хэмжээ зохион байгуулах зэргээр нэвтрүүлгээ цаашид сурталчлах үүднээс олон нийтийн хэрэглээнд зориулж нээсэн юм. Та арга хэмжээнд нь оролцоод энгэрийн тэмдэг цуглуулж болно!

Санал болгох

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Back to top button