Онгоцны үйлчлэгч дуртай алдартантайгаа уулзвал яадаг вэ?

AYO-ийн “Comment Defenders” цуврал нэвтрүүлгийн саяхны дугаарт онгоцны үйлчлэгч Кim Soo Dal, Кim Ha Gyeong нар өөрийн мэргэжил нэгт хүмүүсээ алдартнуудтай уулзахдаа хэрхэн хариу үйлдэл үзүүлдэг тухай хуваалцжээ.

Нэгэн нетизэн “Онгоцны үйлчлэгч нарт заавал мөрдөх ёстой дүрэм бий юу? Жишээ нь: ‘Онгоцны буудалд дуртай алдартантайгаа таармагц гарын үсгийг нь авч болохгүй’ гэх зэрэг дүрэм байдаг уу?” хэмээн асуужээ.

Тэгвэл тэд хариуд нь алдартай хүмүүсийн эргэн тойронд хэрхэн ажиллах ёстойг тодорхой заасан дүрэм байхгүй ч алдартнуудтай үйлчлүүлэгч шигээ харьцаж байх ёстой. Шүтэн бишрэгч шиг аашлах явдлыг хатуу эсэргүүцдэг гэжээ.

Тусгай дүрэм гэж байдаггүй ч мэдээж хэрэг үйлчлүүлэгчээ ‘Хөөх үнэхээр царайлаг юм аа!’ гээд байж болохгүй. Хэрэв тэгчихвэл агаарын тээврийн ажилчдын нэр төрд халдах болно.

Тэд шүтдэг хүнтэйгээ уулзахдаа өөрсдийгөө барьж, харин дотроо аз жаргалтай байдаг аж.

Дүрэмд цорын ганц үл хамаарах зүйл байдаг – Номер 1 bias-тайгаа таарах үед! Тийм ч их тохиолдоод байдаггүй ч гарын үсэг зурахыг эелдэгээр хүсдэг байна.

Гэхдээ онгоцонд сэрүүн байж таарвал л гарын үсгийг нь асууж болдог. Яг л ‘Би маш том фен, би асуух л хэрэгтэй!’ гэсэн шиг үнэхээр болгоомжлон байж асуудаг ч тиймэрхүү явдал тэр болгон тохиолддоггүй.

Санал болгох

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Back to top button