IU-ийн тоглосон кино энэ сарын сүүлээр гарахаар болжээ

Үзэсгэлэнт дуучин, жүжигчин IU-ийн тоглосон ‘Shades of the Heart’ кино энэ сарын сүүлээс эхлэн кино театруудаар гарахаар болжээ!

Энэхүү кино нь гэрлэлт нь бүтэлгүйтсэнээр солонгост эргэн ирж буй Чан Сеокийн тухай өгүүлэх юм. Тэрбээр амьдралынхаа тухай роман хэвлүүлэхийн тулд олон хүмүүстэй уулзаж, улмаар Ми Ён /IU/-тай таарч, түүнийг роман дээрээ өөр түүх нэмэх шалтгаан гарч ирдэг аж.

At9Film-ээс гаргасан teaser дээр IU-гийн зөөлөн хэрнээ сэтгэл хөдлөм жүжиглэлт нь үзэгчдийн анхаарлыг аль хэдийн татаад эхэлчихсэн. Богино хэмжээний бичлэг дээр хүртэл олон нийтийн сонирхлыг татаж байгаа нь түүнийг аргагүй л ТОП жүжигчин гэж нэрлэхэд хүргэж байгаа юм.

Нөгөөтэйгүүр, IU энэ сарын 25-нд өөрийн тав дахь цомог болох LILAC-тай эргэн ирэлт хийх бөгөөд энэ цомог нь түүний хорин насны төгсгөл, гучин насны эхлэлийн сэтгэл хөдлөлийг илэрхийлэх юм байна.

At9film энэхүү киноныхоо нээлтийг 3-р сарын 31-нд хийнэ хэмээн баталжээ.

Санал болгох

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Back to top button