Пентхаусын хера хөшөө ямар утга агуулгатай вэ?

“Хера” бол Эртний Грекийн домогт өгүүлдэг Зевс бурхны 3 дахь үеийн хатан, гэрлэлт, хүүхэд төрүүлсэн эх хүний охин тэнгэр төдийгүй Олимпусын 12 бурхны нэг бурхадын хатан хаан юм. Түүний нэр нь эртний Грек хэлнээ “Язгууртан бүсгүй”, “Эрхэмсэг хатагтай” гэсэн утгатай. Эртний Грекийн яруу найрагч Гесиодын “Бурхадын судар” хэмээх номонд “Алтан шаахайт Хера”, Гомерийн туульсад “Цагаан мутарт Хера” , “Алтан суудалт Хера” , “Үхэр нүдтэй тэнгэрийн хатан” хэмээн алтан сэнтийд залран буй туйлын гоо үзэсгэлэнтэй, хурц мэлмийгээрээ бүхнийг тольддог.

Сараана цэцэг лугаа цагаахан мутартай, титэмнийх нь хажуугаас гоёмсог буржгар үс асгарч харагддаг сүрлэг хэрнээ намуухан дүр төрхтэй хэмээн уулга алдан бичсэн байдаг.

Хера бол байгалаас заяасан асар их хүчтэй бурхан бөгөөд Зевс түүнд гэрлэх санал тавихдаа өөрийн хүч чадлыг Хератай хуваалцана гэж амласан учир нөхрийнхөө хүчийг ашиглах чадалтай тул түүнийг гарч ирэхэд аянга цахилгаан нижигнэж, үүлс хуралдан бороо асгардаг хэмээн үздэг.

Тиймдээ ч хааны хүчийг билэгдсэн навчин титэм гэрлэсэн бүсгүйн зүүсгэлтэй сүр жавхлантай харагддаг гэнэ. Грекчүүд түүнийг хурим, гэрлэлтийг ивээдэг хэмээн үздэг тул дурлалт хосууд хуримаа хийхдээ Хера бурханд тахил өргөдөг заншилтай гэнэ шүү.

Тэгвэл “Пентхаус” киноны Хера Паласийн билэгдэл Хера хөшөө Шим Сүрёны дүрийг билэгддэг гэнэ шүү. Тухайлбал:

Энэ хөшөө бол Шим Сүрёны сэтгэл хөдлөлийг илэрхийлж байдаг гэнэ. Хөшөөний далавч нь удаан хугацааны дараа арай гэж олсон охиноо өндрөөс унаж байхад нь аврахсан гэсэн түүний хүсэл эрмэлзлэлийг билэгддэг.

Далавчтай ч гэсэн хөшөө болохоор харж зогсохоос өөр юу ч хийж чадахгүй байсаар охиноо алдаж буй эх хүний тэр тусмаа Шим Сүрёны дотоод сэтгэлийг илэрхийлдэг гэнэ.

Мин Сорагийн цогцос хөшөөний энгэр дээр бууж байгаа нь үрийнхээ төлөө гашуудаж буй эх хүний сэтгэлийн шаналанг, хөшөөг будсан цусны толбонууд шударга ёсыг эрэлхийлж, өшөө авах гэсэн уй гашууг илтгэдэг гэсэн агуулгаараа энэ хөшөө Шим Сүрёны дүрийг илэрхийлдэг гэнэ шүү.

Санал болгох

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Back to top button