”Snowdrop” цувралын эргэн тойрон ба цахим орчин дахь сэтгэгдэлүүд

Snowdrop-ийн кино зохиол мөн Солонгосын түүхийг гуйвуулсан шүүмжлэл хүртлээ.

1987 оны үйл явдал дээр тулгуурласан тус драма нь залуу сувилагч оюутны дотуур байранд эвдэн орж ирсэн ч, шархадсан түүнийг сувилагч оюутан эдгээж бас нууж тусална. Бие биендээ дурлах хэдий ч эрэгтэй нь бэлтгэгдсэн … тагнуул байсныг олж мэднэ. Түүнийг нууж байсан эмэгтэйг үгүй хийх тушаалыг гэнэтхэн авах болно.

Яг түүхэн үйл явдал буюу оюутнууд засагаа эсэргүүцэн тэмцэж байхад төлөөлөл болж байсан хүний дүрд нь Жисү тоглож байгаа. Ихэнхи ардчиллын төлөө тэмцэж байсан оюутнуудыг гэм зэмгүй байхад тагнуул хэмээн үгүй хийж байсан түүхийг гуйвуулсан хэмээн шүүмжилсэн байна.

JTBC-ийн хийсэн мэдэгдэл: Snowdrop драма 80-аад оны цэргийн дэглэмтэй байх үеийг харуулна. Эрэгтэй, эмэгтэй хайрын тухай кино байхад зөвхөн таамаглал төдий дээрээ явж байхад алдагдсан зохиол дээр үндэслэн ингэж дүгнэх нь буруу. Тагнуулууд ардчилсан хувьсгалыг өдөөж энэ бүхнийг эхлүүлсэн гэдэг санаа манай киноны агуулгаас өөр болно. Манай кино багт ийм санааг харуулах гэсэн ямар ч зорилго байхгүй. Зурагтаар ч гарч эхлээгүй байгаа драмаг шүүмжлэх нь зохисгүй байна.

Солонгосын иргэд Snowdrop драма түүхийг нь гуйвуулсан тул гаргахгүй байх өргөдлийг Засгийн газартаа хүргүүлсэн.

Snowdrop-ийн кино албаас дахин залруулга хийж хувьсгалын хөдөлгөөн бус ерөнхийлөгчийн сонгуультай холбоотой зохиол болно. Мөн гол дүрийн Young Cho (Jisoo) нэрийг олон нийтэд үл ойлголцол төрүүлэхгүйн тулд солих шийдвэр гаргажээ.

Түүхийн талд ямар ч асуудал байхгүй тул драма зураг авалтаа үргэлжлүүлэхээ мэдэгдлээ.


Мөн зарим цахим орчин дээрхи нийтлэлүүдийг хүргье. Та нар Jisoo-ийн тоглож байгаа SNOWDROP драмагийн жүжигчдийг харсан уу?
Сэтгэгдлүүд:

Пээх Kim Hyeyoon, Yoo Inna хоёрыг туслах дүрээр ашиглаж байна шдээ

Тэгснээ Jisoo энэ бүх жүжигчдээс гол дүр нь Үнэ цэнэ муутай шал инээдтэй юм.

За Jisoo гуйя, сайн л жүжиглээрэй.

Jung Haein-ийн харахаар Baeksang шагнал гардуулах ёслол дээр өөрийгөө л төв болгоод байсан нь бодогдоод байна. Тэр том ах нарыгаа дорд үзчихээд одоо драманд гол дүр бүтээж байгааг харах цочирдом байна.

Kim Hyeyoon туслах дүрд байгаа нь харамсалтай юмаа. Одоо гол дүрд тоглох цаг нь болсон юмсан. Туслах дүрд өөрийгөө тоглуулсаар байвал дараа дараагийн ажил нь дахиад л туслах байх талтай. Хувь хүний хувьд жаахан ичмээр юм.

Энд байгаа бүх жүжигчид олны итгэлийг хүлээсэн чадвартай жүжигчид байна. Айдолууд муу жүжиглээд ыайхаад хамаг анхаарлыг мэргэжлийн жүжигчид авчихдаг. Жисү сайн л жүжиглэхгүй бол өөр сайн байгаа жүжигчин урдуур нь орлоо гэж үзэн ядалт авахвий.

-TBC хүртэл энэ жилийн хамгийн хүлээлт тавьж байгаа драма нь гэсэн… Маш их хөрөнгө оруулалт орсон байхаа.

Санал болгох

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Back to top button