Еэжи бүжиглэхийг үзэн яддаг байсан. Гэвч…..

ITZY хамтлагийн ахлагч, гол бүжигчин Еэжи STUDIO CHOOM-н Artist Of The Month төслийн 3-р сарын оролцогч болсон билээ. Тэрээр уг төслийн хүрээнд Bishop Birggs-н River дуун дээр бүжгийн ковер хийсэн билээ.

Түүний бүжгийн ковер Artist Of The Month төслийн хүрээнд гаргасан коверууд дундаас хамгийн их үзэлттэй бичлэг төдийгүй тус амжилтад хамгийн хурдан хүрсэн уран бүтээлч болж өмнө нь 77 хоног байсан рекордыг 5 хоног болгож эвдсэн юм.

Хэд хоногийн өмнө behind the scenes цацагдсан бөгөөд Еэжи бүжиг бүжиглэх дургүй байсан талаараа хуваалцсан юм. Хүүхэд байхаасаа л тэрээр дуучин болохыг мөрөөддөг байсан ч бүжиглэх дургүй байжээ.

Еэжи- Багаасаа л миний мөрөөдөл дуучин болох байсан. Гэхдээ хүүхдүүд ихэвчлэн юманд гоё, дажгүй харагддаг болохоор нь л дуртай байдаг шүү дээ. Хэдий миний мөрөөдөл дуучин болох байсан ч би бүжиглэхийг үзэн яддаг байсан.

Харин түүний энэ бодлыг өөрчилсөн хүн нь эгч нь байв. Тэд хамтдаа Wonder Girls хамтлагийн тухайн үедээ хит болж байсан дуунууд болох Tell Me, So Hot-н бүжгийг дагаж хийж үзжээ. Тэр цагаас хойш Еэжи бүжиг гэх зүйлийг чин сэтгэлээсээ сонирхож, дуртай болж эхэлсэн байна.

Еэжи: Үнэндээ миний бүжиглэх шалтгаан бол эгч маань байсан. Би ингэж л бүжиглэж эхэлсэн.

Еэжи бага ангид байхаасаа эхлээд нутгийнхаа бүжгийн академид элсэн орсон бөгөөд 7 хоногийн дотор эргэн тойрных нь хүмүүс түүний чадварыг хүлээн зөвшөөрч гол хүн нь болсон байна. Мөн 15 настай байхдаа бүжгийн академийнхаа АСЕ хэмээн нэрлэгдэх болжээ.

Санал болгох

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Back to top button