Анти-фений халдлагад өртсөн “7 Кпоп айдол”

Kpop idol-ын амьдрал харагдаж байгаа шигээ сайхан биш билээ.

Шахуу цагийн хуваарь, хоолны дэглэмийн дээр бэлтгэл сургуулилтаас үүдэн байнгын нойр дутуу явцгаадаг гэх мэт уртаас урт жагсаалт бий. Тэр ч бүү хэл олны үлгэр дууриалал гэж тооцогддог тул амнаас гарах үг бүхнээ цэгнэж, үйлдэл бүртээ анхаарах хэрэгтэй болдог.

Харамсалтай нь тэднийг хамгийн сайнаараа хичээж байсан ч өөг нь олоод харах Antifan нар цөөнгүй бий. Алдартнуудад өдөр бүр, цаг тутамд өөрийг нь доромжилсон, амь насанд нь аюул заналхийлсэ.н үг битгий хэл үйлдлүүд ч ирдэг нь үнэхээр гунигтай, байж боломгүй зүйл юм.

Анти-фенүүдийн хохирогч болсон зарим idol-уудыг хүргэж байна.

1.Super Junior – Hangeng

Фен нь гэх хүн хайрцагтай бялууг Hangeng-нд дамжуулаад өгөөч гэж гуйн ажилтнуудад өгсөн байна. Дараа нь ажилтнууд үүнийг нээхэд хайрцганд ууттай цус, Hangeng-ий зурганд зоосон хутга зэргийг олжээ. Мөн бялуу нь нунтаг хэлбэрийн хор агуулсан байсныг батлав.

2.2pm

2PM хамтлагийнхан фенүүдийн өгч явуулсан бэлгийг задлахаасаа ч айдаст автдаг болcон үе байжээ. Тэд Солонгост үхлийг төлөөлдөг цэцгийн баглаа хүлээн авсан удаатай. Талархууштай нь, цэцэг хүлээн авсны дараа гишүүд ямар нэгэн байдлаар халдла.гад өртөөгүй билээ.

3.Big Bang

2016 оны үед EXO, BigBang зэрэг эргэн ирэлтээ хийхээр болсон нь фенүүдийнх нь дунд хүчтэй маргаан үүсгэж байсан билээ. Нэгэн EXO-L уурлаж BigBang хамтлагийн удахгүй болох тоглолтыг бөмбөгдөнө, дэлбэлэх болно гэж зана.лхийлжээ. Гэхдээ удалгүй тэрээр хэлсэн үгэндээ уучлалт гуйсан байна. Бөмбөгдөх магадлал тун бага байсан ч фэнүүдийн дунд ихээхэн айдас, түгшүүр төрүүлсээр байв.

4.TVXQ – Yunho

2006 онд Yunho арын албаны нэг ажилтнаас жүржийн жүүс хүлээн аваад ууж байжээ. Гэтэл тэрхүү ундаа дотроо супер цавуутай байсан бөгөөд Yunho-г бөөлжиж, ухаан алдахаасаа өмнө цусаар ханиалгахад хүргэсэн байна. Уг аймшигтай хэрэг тэр үедээ мэдээгээр ч шуугиж байсан ба Yunho жүржийн шүүс ууж чадахгүй айж чичирдэг болсноо нэгэн нэвтрүүлгийн үеэр хуваалцаж байсан. Айдсаа дарахын тулд хэдэн литр жүржийн шүүс өөрийгөө хүчлэн ууж байснаа ч ярьжээ.

5.Jay Park

2PM хамтлагаас гарах шийдвэр гаргасных нь дараа маш олон фенүүд нь түүнд уурлаж эхэлсэн байдаг. Тэр ч байтугай түүнийг а.миа хорло гэсэн өргөдөлд хүмүүс гарын үсэг зурч эхлэв. Өргөдөл 3000 орчим хүний гарын үсэг цуглуулсан боловч устгагдсан байна.

6.Yoon Kye Sang

G.O.D-д байхдаа тэрээр маш олон сөрөг сэтгэгдлийг хүлээн авдаг байв. Анти-фений өгсөн ундаа хортой байсныг мэдэлгүй ээждээ өгсөн хэрэг гарсан ба эмнэлэгт хүргэгдэн ходоодны хагалгаанд ороход хүртэл хүрсэн ажээ

7.BTS

Twitter дээр BTS-ийн гишүүдэд үхлийн а.юул з.аналхийлсэн хэрэг гарсны дараа Нью Йорк хотын үндэсний хэмжээний “The Red Bullet” тоглолтын аялан тоглолтын болон тэдний мэндчилгээний арга хэмжээг цуцалж байжээ

RM -н амь насанд заналх.ийлсэн өөр твиттер хэрэглэгч ч байсан юм.

Санал болгох

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Back to top button