Богино хугацаанд биеийн галбираа засч, карьераа аварсан Солонгос дуучид: Тэдний жингээ хассан нууц

Солонгос оддын тухайд ямагт биеэ зөв авч явах, хэлэх үг хийх үйлдлээ бодох, ёс суртахуунтай байх гэхчлэн харилцааны шаардлагууд тавигддаг. Үүнээс гадна хөөрхөн байх, туранхай байх гэх зэрэг бичигдээгүй хуулиуд ч бий. Махлаг охин тайзан дээр гараад бүжиглэхэд хүн бүр гайхаж, элдэв муухай үгсээр хараах нь энүүхэнд.

Тийм ч учраас Солонгос одууд бие галбиртай маш ихээр анхаардаг бөгөөд их хэмжээний жинг богино хугацаанд хасч чаддаг. Өнөөдөр та бүхэндээ хүмүүсийг хамгийн ихээр гайхшруулж, өөртөө том өөрчлөлт хийж, их хэмжээний жин хасч карьераа аварсан оддыг танилцуулж байна. Тэдний жингээ хасч чадсан нууц юу болохыг олж мэдэцгээе.

AOA хамтлагийн дуучин Солхён

Дуучин, жүжигчин гэх тодотголтой Солхён нь хамтлагийнхаа нүүр царай, хамгийн сайхан бие галбиртай алдартан гэх зэрэг цолыг хүртсэн нэгэн. Гэхдээ тэр энэ сайхан биеийг өөрөө бий болгож, урласан юм. Тэрээр дебут хийх үедээ багагүй махлаг байсан бөгөөд богино хугацаанд жингээ хасч, гоолиг галбирлаг болсон билээ. Харин түүний турсан нууцыг асуухад эрүүл хооллолт маш чухал болохыг онцолсон байна.

Тэрээр тахианы цээж мах, амтат төмс, өндөг, грек тараг, самар зэргийг өдөр тутамдаа иддэг бөгөөд хэтэрхий өлсөхөөс зайлсхийж, ойр ойрхон бага хэмжээгээр иддэг аж. Мэдээж үүн дээр нэмэгдээд өдөр бүр бүжгийн бэлтгэл, завгүй цагийн хуваарь зэрэг нь түүнийг маш их хөдөлгөөнтэй байхад тусалдаг. Мөн тогтмол витамин, амин дэм ууж, эрүүл мэнддээ анхаардаг болохоо онцолжээ.

Red Velvet хамтлагийн дуучин Жое

Өндөр нуруу, гоолиг бие: Түүнийг хамгийн халуухан, өв тэгш бие галбиртай айдол гэж онцолдог. Дуулах, бүжиглэх, жүжиглэх гээд олон авьяасыг өөртөө цогцлоосон Жое нь үзэсгэлэнтэй төрхтэйн дээр өөрийгөө дайчилж, жингээ хасч улам бүр төгс төгөлдөр болсон.

Түүний тухайд турах гэж маш их хичээж, хоолноос татгалзаж, хэдэн цагаар бүжиглэж, сүүлдээ ухаан алдахаа шахсан гэдэг. Гэсэн ч энэ бүхэн өөрт нь хэчнээн хортой болох, эрүүл мэндэд нь хэрхэн нөлөөлөх, нэмээд стресст оруулж, буцаад амархан таргалах аюултай ч сайтар ойлгож, хатуу хоолны дэглэм барихаа больсон байна.

Үүний оронд өөрт тохирох зөв хоолоо сонгож, хажуугаар нь тогтмол хөдөлгөөнөөр галбираа хадгалах хэрэгтэйг ойлгожээ. Түүний тухайд өглөөний цайндаа зөвхөн өндөгний цагаантай омлет, тахианы махан зайдас, бүхэл үрийн шарсан талх иддэг бол, өдрийн хоолондоо тахианы мах эсвэл салмон загас, ногооны салат иддэг байна. Харин оройн хоолондоо шөл, стейк, ногоо, салат зэргийг иддэг аж.

Нэмээд тэрээр долоо хоногийн 5 өдөр бүжгээр хичээллэж, бүжгийн бэлтгэлгүй үедээ йог, пилат зэрэг дасгалд явдаг байна.

Miss A хамтлагийн дуучин Сюзи

Солонгосчуудын хайрлаж хүндэлдэг дуучин, жүжигчин бүсгүй нь жингээ барих, турах гэдэг зүйлийг хүмүүст тодоор харуулсан.

Түүний тухайд хооллолтондоо их анхаардаг бөгөөд өглөөний цайндаа тахианы цээж мах, амтат төмс, сүү уудаг бол, өдрийн хоолондоо агшаасан бор будаа, ногооны салат, харин оройн хоолондоо 2 ширхэг амтат төмс иддэг байна. Мөн оройн 6 цагаас хойш юу ч болсон хоол идэхгүй гэх дүрэмтэй. Нэмээд мэдээж өөрийн биеийн галбирт тохирсон дасгал хөдөлгөөнийг өдөр бүр хийдэг байна.

Санал болгох

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Back to top button